Бизнес форумд үг хэлж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Бизнес форумд үг хэлж байна

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Сингапурт хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.  Монгол Улсын Засгийн газрын тэргүүн яг одоо “Сингупур-Монголын бизнес форум”-д үг хэлж байгаа талаар манай тусгай сурвалжлагч мэдээлэл ирүүллээ.

Бизнес форумд манай талаас Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл тэргүүтэй бизнесийн төлөөлөл оролцож байна. Уг форумд оролцсоныхоо дараагаар Ерөнхий сайд С.Батболд “Marina Sands” цогцолборт зохион байгуулж буй Монгол орны амьдрал ахуйг харуулсан үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцох юм байна. Үзэсгэлэнгийн нээлтийн ёслол орон нутгийн цагаар 14.00 цагт болох бөгөөд үүний дараа тэрбээр 15.45 цагт Монголын Элчин сайдын яаманд зочилж, Сингапурт ажиллаж, суралцаж буй монголчуудтайгаа уулзалт хийх аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж