АНУ-д алга болсон Монгол залуу олдлоо

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

АНУ-д алга болсон Монгол залуу олдлоо

Христмасын баярын өмнөхөн буюу 12/21-нд Maplewood, St. Louis-н номын сан явна гээд алга болсон Дөлгөөн Сүхээ гэдэг 20 настай Монгол залуугийн тухай Орлоо дээр бид нийтлэж тусламж хүсэж байсныг та бүхэн тодхон санаж байгаа байх. Тэгвэл энэ залууг бүтэн сайнд буюу 01/23-нд  Мэриланд мужийн Валтимор хотод байхыг нь олжээ. Тэр эрүүл саруул тэгэхдээ орон гэргүй хүмүүсийн байршдаг газар байсан байна. Монголын элчин cайдын яам энэ залууг алга болсныг мэдээд зурагт хуудсуудыг тарааж эхэлжээ гэж англи эх сурвалж дурьджээ. Манай Орлоогийн үүрэг ч бас байсан болов уу. Цагдаагийнхан энэ хүүг яагаад Валтиморт очсон байсан талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй аж. Харин хүүгийн аав Монголоос нисэж ирсэн, мөн залуу ээжтэйгээ э-майлээр харьцсан гэдгийг мэдэгдсэн байнa.

Дөлгөөн өнгөрсөн зун St. Louis-н нэгэн коллежэд суралцахаар ирсэн, ангиуд авахаас гадна Maplewood-н Manchester Road  гэх газар гоо сайхны бараа нийлүүүлдэг дэлгүүрт давхар ажиллаж байсан боловч ажлынхандаа ч хэлэлгүй, хамт өрөө хөлсөлдөг хүндээ ч хэлэлгүй алга болсон юм. Түүнийг алга болсоноос 2 өдрийн дараагаар хамт өрөө хөлслөгч нь цагдаад мэдэгдсэн ажээ.

Хүү эсэн мэнд олдсон нь маш сайхан мэдээ юм, түүнд юу тохиолдсон нь одоохондоо нууц байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж