Гал түймрийн дуудлага ихсэх хандлагатай байна

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Гал түймрийн дуудлага ихсэх хандлагатай байна

Сүүлийн үед хүйтний эрч чангарч буйтай холбоотойгоор гал түймрийн дуудлага ихсэх хандлагатай байна. Өнгөрсөн хоногийн байдлаар Улаанбаатар хотод гал түймрийн тав, галын зөрчлийн дөрөв, Дархан-Уул, Төв аймагт гал түймрийн тус бүр нэг дуудлага тус тус ирсэн байна. Төв аймгийн Зуунмод сумын тавдугаар багийн нутаг есдүгээр гудамжинд иргэн Д-гийн таван ханатай гэр шатаж байсныг Аврах, гал унтраах 24 дүгээр ангийн албан хаагчид ажиллаж унтраажээ. Дээрхи гал түймрийн үед гурван настай хүү угаартаж, хацар нь түлэгдсэн байсныг аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна. Одоогоор хүүгийн биеийн байдал хэвийн байгаа аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж