Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

"Чин+гис"-ийн тайлал

Есүхэйн хүү Тэмү-Чин-г Чингис Хаан, Эзэн Богд, Их Хаан гэх мэтээр янз бүрээр нэрлэх мөртлөө аль нь ямар учиртайг ухаарахгүй, нэгдсэн нэг ойлголт байхгүй, за тэр гадны судлаач, сонирхогч нар ч яахав дүүрч гэхэд үр удам бид учраа олон цаашид нэгдсэн нэг ойлголт, нэр томъёог хэвшүүлэх үүднээс энэхүү бэсрэг, энгийн тайлбарыг Эртний Монголын Гүн Ухаан судлаачийн хувьд тэрлэж байна. Юуны өмнө нэр ба цолны ялгааг, улмаар энэ нь аль Монголд хамаарахыг ойлгох хэрэгтэй:
Нэр: Есүхэйн Тэмү-Чин. Тэмү-Чин нэрийг төрөхдөө гартаа Гис- увидас атгаж төрсөн, Чин- чадвартнуудыг захирахыг тэмүүлэгч хэмээн хайрласан.

Цол: Чин + Гис. Чин нь Чадвар, Гис нь увидас. Хүүхэд өсөх насандаа Чин- чадвартныг захирахад бүрэн боловсорч, эзэмшин улмаар Гис- увидастайгаа холбон төгс болсон тул олгосон цол. Эртний Монголын түүхэнд Чин + Гис цолтон байнга байсаар ирсэн. Сүүлийнх нь Есүхэйн Тэмү-Чин.

Хаан:
өргөмжлөл. Сансрын болон байгаль дэлхийн хүн төрөлхтөнд нөлөөлдөг муу бүхнээс, жишээлбэл орчин үеийн шинжлэх ухааны ойлголтоор сансрын хар нүх түүнээс ирдэг 70%-ийн хар энэрги гэх мэтээс хүн төрөлхтнийг хааж, хамгаалагч гэсэн утгатай.

Дараагийн мэдэх ёстой ойлголт нь Монгол:
Монгол гэдэг нь Мөнх-Гал.

Монголчууд гэдэг нь Мөнх-Галынхан, гал сахигч хүмүүс.
Монгол улс гэдэг нь туурга нэгт Монгол овог аймгууд.
Хамаг Монгол гэдэг нь туурга нэгт Монгол + туурга тусгаар Монголчууд.
Их Монгол гэдэг нь туурга нэгтэн ба туурга тусгаартан, бусад Хамаг Монголын захиргаанд нэгдэгсэд.

Эзэн Богд хэмээх нь язгуур монгол ойлголт биш зүүн зүгийнхэн буюу Хянганы нуруунаас цааших үндэстнүүдийн нэр томъёо, хааны гал дагаж амьдардаг язгуур монголчууд бус, эзэнд захирагдаж амьдардаг боол заяатнуудын эзнээ өргөмжлөх хэллэг. Их Хаан Тэмү-Чин Чингис гэдэг нь Их Монгол улсын хаан Тэмү-Чин Чингис. Чин + Гис цолны тухай тайлбарлахын тулд Эртний Монголын Гүн Ухааны суурь ойлголтууд болох хүн төрөлхтөний гарал үүсэл, хөгжил, Сансар- Байгаль- Хүн гэсэн гурвалын шүтэн барилдлагыг эхний ээлжинд ухаарах ёстой.

“Цагийн юм цагтаа” хэмээн монголчууд ярьдаг. Тиймдээ ч “Монголын Нууц Товчоо” хэмээх түүхийн нууц томъёог бидэнд үлдээжээ. Эргэх хорвоо, энэ ертөнцийн амьдралын жамаар цаг нь болохоор үр удам маань сэргэж, өвөг дээдэс маань юу бодож, юу үлдээснийг тайлна гэдгийг мэдэж байсан учраас баримт, томъёогоор оюун ухааны оньсоор цоожлон орхиж ээ. Анх 40 мянган жилийн өмнө монголчууд хүн төрөлхтөнийг “Ахуй Төрт Ёс” –оор захирдаг болсноос хойш 800 жил тутамд сэргэж идэвхждэг мөчлөгтэй энэ нь өөрөө Сансарын- Байгалийн- Хүний гэсэн гурвалсан, давхацсан хүчин зүйл байдаг ба өнөөдрийн монголчуудын сэргэлт, идэвхжил ч үүнтэй холбоотой. 13 жаранаар давтагдах мөчлөгийг Эртний Монголын Он Тоолол, Цаг Тооллын дагуу 12-р зуун ба одоогын цаг үе, сэргэлттэй харьцуулан баталгааг амархан харж болно.

Сансрын хүчин зүйл- ерөнхийлөн энгийн хэлбэрээр тайлбарлавал энэ нь нарны аймаг, бүр тухайлбал, нар, найман гариг, дэлхий, дэлхийн дагуул сар хоорондын харилцан бие биетэйгээ шүтэн барилдлага, нөлөөллийн тухай ухагдахуун. Өнөөдрийн ойлголтоор шинжлэх ухааны одон орон судлал, бөө мөргөл, бүх шашин хамрагдсан Эртний Монголын Гүн Ухааны “Мөнх Тэнгэр”-ийн үзэл, шүтлэг.

Байгалийн хүчин зүйл- мөн л энгийнээр тайлбарлавал бидний амьдарч буй дэлхий, газар нутаг, уул ус. Тодруулбал, хүн төрөлхтөнд амьдрал өгөгч, тэтгэгч орчин, түүний зүй тогтол, сансартайгаа шүтэн барилдлагын тухай Эртний Монголын Гүн Ухааны ухагдахуун.

Хүний хүчин зүйл- Эртний Монголын Гүн Ухааны “амьтай бүхэн сүнстэй, амьгүй бүхэн эзэнтэй” хэмээх ухагдахуун. Тухайлбал, хүн төрөлхтөн ГАЛАН- ГАЗРЫН- УСНЫ гэсэн гурван галваар үүсэлтэйг мөн дэлхийн аль газарзүйн байрлалд үүссэнээс хамааран бий болдог АМЬ- АМЬДРАЛ- ЗАЯА гэсэн ойлголт. Заяа нь цаашаа ХАЛУУН- ХАЛУУН БҮЛЭЭН- БҮЛЭЭН- СЭРҮҮН- ХҮЙТЭН хэмээн тав хуваагддаг энэ нь цаашаа хүн төрөлхөтний амьдрах ахуй, ёс байдаг УСЫГ НЬ УУВАЛ ЁСЫГ НЬ ДАГАХ үндсэн зарчим болох тухай ухагдахуун. Дээрх зүйлүүд нь тус бүрдээ дэлгэрэнгүй нарийн тайлбар шаардлагатай гүн ухааны ухагдахуунууд ба энэ удаа тайлбарлах зорилгогүй тул орхиё.

Та бүхний гол ухаарах ёстой үндсэн зарчим, амьдралын хууль нь САНСАР нь дэлхийгээ буюу байгалиа, БАЙГАЛЬ нь хүнээ тус тус эрхшээдэг, харилцан бие биедээ нөлөөлдөг зүй тогтол. Өөрөөр хэлбэл, саяхнаас монголчууд нэлээн сонирхон уншиж буй хятад зохиолчийн романд гардаг “Чоно ба хонь” хоорондын шүтэн барилдлагатай адил. Бидний өвөг дээдэс дээр дурьдсан бүхнийг бүгдийг нь базан товчоор “МӨНХ ТЭНГЭР” хэмээн нэрийдэн иржээ. Улмаар МӨНХ ТЭНГЭР, МӨНХ ХӨХ ТЭНГЭР, МӨНХ ХАР ХӨХ ТЭНГЭР хэмээн задрах ба эд нар нь ямар хүчин зүйлүүд болох тухай мөн л тусд нь тайлбарлах тул ингээд орхиё.

Эргээд эхнийхээ “Чин + Гис” цолны тухайд: Есүхэйн Тэмү-Чин нь ЦӨМ + ЧИН + ГИС гурван хүчин зүйлийг төгс эзэмшсэн ХААН болсон учраас түүхэнд Их Хаан Тэмү-Чин Чингис хэмээн алдаршин үлджээ. Энд ЦӨМ ба ЧИН нь чадвар, ГИС нь увидас. Дашрамд дурдахад өнөөдрийн шинэ үеийн Чингис болохыг мөрөөдөгч нарт хэлэхэд хийсэн үйлээрээ дараа нь авдаг, түүх дурсдаг болохоос урьдчилж, худалдагдаж бол бүр олддоггүй юм шүү.

ЦӨМ чадвар- өөрөө цөм болон бусдыг бүрэн дагуулж татах, нэгтгэх төдийгүй цөм чадвараа хуваан бусдад өгч дагуулуудыг бий болгох чадвар. Жишээ нь Алтан Хайрцагны бодлого хэмээх “сэтгэл нь байхад бие нь, бие нь байхад хүн нь, хүн нь байхад түмэн нь, түмэн нь байхад улс нь” алдарт сургаал. Энд Их Хаан маань хүмүүний сэтгэлийг өөртөө татахыг буюу бусдын сэтгэлийн цөм байхыг сургажээ. Мөн амьд сэрүүнд нь хамтран зүтгэгчдээс нь нэг ч урвагч гараагүй нь Тэмү-Чиний ямар цөм чадвартайг харуулдаг.

ЧИН чадвар- амьтай, сүнстэй бүхнийг удирдах чадвар. Өөрөөр хэлбэл, дагаар орсон бүхнийг муу зовлонгоос нь хаах чадвартай ХААН байхаас гадна орчин үеийн ойлголтоор хамгийн сайн удирдагч байж малчин, тариачин, ажилчин, бизнессмэн бүгдийг нь шударга, үр дүнтэй үргэлж хөгжөөн бадрааж удирдах чадвар. Жишээ нь өнөөдрийн Монголын хувьд: 2009- 2013 он хүртэл үргэлжлэх байгалийн гамшиг, ган зудыг урьдчилан мэдэж өнөөгийн ойлголтоор менежмент зөв хийж малын гарзгүй, хүний зовлонгүй газар нутгаа хамгаалан авч гарах чадвар. Тодруулбал энэ хэдэн жилийн хахир өвлийг малын тоо толгойг өсгөх бус бууруулахгүй хадгалахад анхаарч хээлтүүлэг хийхгүйгээр, хамаагүй хэрэгцээнээс илүү нядалж үрэхгүйгээр зөв хэрэглэх, амьдрах соёлыг удирдах чадвар. Харин та нарт анхааруулхад жинхэнэ ЧИН чадварыг түүхнээс арчигдсан “Манж-Чин” улсын буруу ЧИН чадвартай андуурав. Өнөөдрийн доллар, евро зэрэг ЗЭРЭГЛЭЭ мөнгө хэвлэн хүн төрөлхтнийг цагийн аясаар хуурч, хулхидаж байгаа эсвэл тэдний боол, зомбигоо мэдэхгүй баян тарган, чадалтай дүр эсгэгч түр зуурын идэвхжилтэй, удахгүй устах “Би-Чин” идэвхжилтэй андуурав. Буурал хорвоогийн түүхэнд өөрийгөө ЧИН чадвартай хэмээн эндүүрч “Би-Чин” боллоо хэмээн будилж сүйрсэн, мөхсөн улс үндэстэн, удирдагч нар байсаар ирсэн ба сүүлийнх нь түүхэнд “Chin Dynasty” нэрлэгддэг биднийхаар Манж улс.

ГИС увидас- энэ нь миний та бүхэнд гол тайлбарлах гэж зорьж буй ухагдахуун. Учир нь өнөөдрийн бидний хамгийн ухаарахгүй будилж тэр хэмжээгээрээ өөрсдийгөө танихгүй удам судар, угсаа гарал, хүн төрөлхөтний өмнө хүлээсэн үүргээ ойлгохгүй улмаар Тэнгэр Заяат Монголчууд биднийг боолынхоо боол нь болсон тавиланг эдлүүлж буй төөрөгдөл тул. Иймд өнөөг хүртэл бүрэн төгс ойлгож чадахгүй байгаа ГИС-н талаар их энгийнээр тайлбарлахыг оролдоё. Дээр өгүүлснээр сансар нь далхийгээ, дэлхий нь хүн төрөлхөтнөө эрхшээн захирах төдийгүй, хүн төрөлхтөн эргээд сансар, дэлхийдээ нөлөөлөх тэдний хоорондын шүтэн барилдлага. Тодруулбал нар, гаригууд болон сар нь дэлхийд, байгальд яаж, байгаль нь хүн төрөлхтөнд хэрхэн нөлөөлдөг, хүн төрөлхтөн өөрсдөө мөн байгаль дэлхийдээ, сансартаа яаж нөлөөлдгийг төгс таних, улмаар САНСАР- ДЭЛХИЙ- ХҮН ТӨРӨЛХТӨН гэсэн гурвалсан хүчин зүйлд оролцох чадварыг ГИС увидас гэнэ. Цөм чадвар нь хүмүүнээр өөрийгөө хүрээлүүлэн сэтгэлээр нь захирах чадвар бол, ЧИН нь амьтай бүхнийг захирах өөрөөр хэлбэл хүмүүн + амьд бүхнийг захирах чадвар. Харин ГИС- увидас нь ЦӨМ, ЧИН чадвараа захирах буюу амьдарч болох бүхэнд амь өгөх увидас юм. Яг өнөөдрийн дэлхийн амьдралаар жишээ авбал энд тэндгүй болж буй байгалийн гамшигт, тухайлбал экваторын бүсээс урагш Австрали, Бразилийн нутагт болж буй үер, экватороос хойших нутгуудаар орж буй их цас, мөсөнд нөлөөлөх, тодорхой хязгаарт барих, зогсоох чадварыг ГИС увидас гэдэг юм. Тухайн үедээ Тэмү- Чин энэ увидасыг эзэмшсэн байсан тул “морин туурай хүрэх газрыг” Мөнх Тэнгэрийн Хүчин дор Мөнх Тэнгэрийн Зарлигт дагаар оруулсан ба түүхэнд МОНГОЛ-ХАМАГ МОНГОЛ- ИХ МОНГОЛ гэсэн дараалсан нэрээр мөнхөрчээ. Одоогийн зарим түүх, бусад зохиолд гардагчлан эзэрхэн түрэмгийлж алж хядсан зүйл огтхон ч байдаггүй ба харин ч тухайн үедээ маш хүнд байгалийн гамшиг, өлсгөлөн, зовлонд нэрвэгдсэн байсан хүн төрөлхөтнийг ГИС- увидасаар амь амьдралыг нь аварч, түүнийгээ зөв тайлбарлан ухааруулж захирсан байдаг. Угаасаа язгуур монголчууд үеийн үед цус урсгахыг цээрлэдэг зөвхөн ГИС- увидасаар байгалийг захирч түүнийгээ ойлгуулж болохгүй бол гэсгээж дагаар оруулдаг байжээ. Өөр хоорондоо ч хэн нь хаан болж бусад нь түүнийгээ дагах уу гэдгийг мөн л ГИС- увидасаа шалгуулж шийддэг байсан. Үүнтэй холбоотой олон жишээг “Монголын Нууц Товчоо”- с үзэж болох ба тухайлбал, 53-р хуудасны 143-т Тэмү-Чин бусадтайгаа ГИС- увидасаа сорилцож буйг дараах байдлаар өгүүлдэг “Хүйтэнд хүрэлцэн ирж байлдаж, урагш хойш ухран байлдаж бүхүйд мөнөөх Буйраг Хан, Хутуга хоёр Зад (зад гэдэг нь тэнгэрийг задлах, захирах гэсэн ойлголт) мэдэх ажээ. Зад барих болсонд зад урваж тэдний дээр нь зад болжээ. Тэд хөдөлж ядан нурангад гулсаад ‘Тэнгэрт эс таалагдав бид’ хэмээлдэн бутурчухуй.” Энд би 40 мянган жилийн өмнөөс “ТӨР” хэмээн нэрийдэн хүн төрөлхтөнөөс туурга тусгаарлан авсан ГИС- увидасын тухай түмэн олонд ойлгогдох байдлаар аль болох энгийнээр тайлбарлахыг оролдов. Ер нь бидний үлгэр домог, ид шид гэх мэтийн одоо байхгүй юм шиг боддог зүйлс байсан төдийгүй, байдаг, ирээдүйд ч байна. Яагаад гэвэл энэ нарны аймаг, дэлхий, амьдрал, хүн төрөлхтөн байсаар байх тохиолдолд энэ бүхний хоорондын шүтэн барилдлага, хүчин зүйлийг мэддэг, оролцдог, нөлөөлдөг хүн төрөлхтнийг аварч тусалдаг ГИС- увидастан байх ба монголчууд бидний аз, тэнгэр заяагаар тэр нь бидэнд л байх болно. Та нар тэр Нострадамус, Ванга, Эдгар Кэйс гэх мэтийн зөнчдийн зөнгүүдийг, голлох гурван шашны сургаалийг сайн анзаарч судал. Бүгдэнд нь энэ тухай маш тодорхой хэлсэн байдаг. Учир нь энэ нь биднээс үл хамааран, тэр байтугай 12-р зуунд хүртэл Тэмү-Чинээс өөрөөс нь үл хамаарсан 800 жилийн мөчлөгтэй идэвхждэг гариг эрхэсийн эрхшээл байдаг. Ерөнхийдөө хүн төрөлхтөн Сансрын хөгжил, Дэлхийн Геологийн хөгжил, Хүн төрөлхтөний Оюун-Санааны хөгжил хэмээх гурвалсан зүй тогтолыг буруу ойлгон амь, амьдрал өгөгч, үүсгэгч эх дэлхий, сансараа эзэмдэн захирах гэж оролддог нь өнөөдрийнх шиг гамшиг, сүйрэлд нь хүргэдэг ба үүний жишээ нь тухайн үедээ хөгжлийн тухай өнөөгийн ойголтоор дээд цэгтээ хүрсэн байсан, ул мөргүй устаж алга болсон “ЛЕМҮР”, “АТЛАНТИД”-н иргэншлүүд, сүүлийнх нь Өмнөд Америкийн Маячуудын иргэншил. Өнөөдөр бас л хүн төрөлхтөн байгалийг, дэлхийг, сансрыг захирах гэж оролдон хэт материалист байдлаар хандан, нөгөө талаас хүмүүсийн юун ухаан бохирдож шунал, дондоо автагдаснаас эх дэлхий маань ямар байдалд орсныг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Яг л энэ үед монголчууд бид хүн төрөлхөтний өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэдэг. Иймээс ч 10 мянга 800 жилийн өмнө болсон хүн төрөлхтөний ихэнх нь сүйрсэн байгалийн гамшгаас хойш Эртний Монголын өвөг дээдэс маань ГИС- увидасаар дэлхийн амьдралыг газар зүйн байрлалаар нь бүрэн ба хэсэгчилэн захирах байдлаар 800 жилийн мөчлөгтөйгөөр Мөнх Тэнгэрийн зарлигийг Мөнх Тэнгэрийн Хүчин дор хэргэжүүлж ирснээс бидний мэдэж буй сүүлийнх нь Есүхэйн Тэмү-Чин ажээ. Эцэст нь хэлэхэд Их Монголйн Хаан Тэмү-Чин Чин-Гис гэдэг нь “Туурга нэгтэн, туурга тусгаартан болон “Мөнх Тэнгэрийн Хүчин”-д дагаар орсон бүх улс, гүрнүүдийг захирсан ЦӨМ + ЧИН чадварт боловсорч, төгс эзэмшсэн, ГИС- увидаст, бүхнийг зовлонгоос “ХААН” хамгаалагч гэсэн тайлал юм.

Монголчуудаа, цаг нь ирсэн шүү. ЦӨМ, ЧИН чадвараа нээцгээ, боловсорцгоо. ГИС увидас байвал тэнгэртээ шалгуул. Цаана чинь яахаа мэдэхгүй будилсан, сандарсан учирч буй тэнгэрийн гэсгээлийг байгалийн гамшиг хэмээн буруу ойлгон, төгс шалтгаан, төгс гарц авралаа мэдэхгүй хүн төрөлхөтөн хүлээж байна. Бидний цаг иржээ.

Эртний Монголын Гүн Ухаан судлаач, Эдийн Засгийн Ухааны доктор, Хөх Ноён овогт Төмөрдөшийн Баярхүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж