Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан эхэллээ

Төрийн ордоны Нутгийн удирдлагын танхимд Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан эхэллээ. Уг хуралдаанаар хэлэлцэх асуудлыг Байнгын хорооны дарга Д.Зоригт уншиж танилцуулав. Тус хуралдаанаар Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн төсөл, Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын хөгжлийн ассоциацийн хооронд байгуулах "Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслүүдийг тус тус хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх аж. Дээрх хэлэлцээрийг хэлэлцээд санал, дүгнэлтээ АБГББХ-нд хүргүүлэх юм.

Б.Манд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж