Э.Оюумаа Ирланд явахгүй

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Э.Оюумаа Ирланд явахгүй

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Сүүлийн үед дуучин Э.Оюумаагийн талаарх таагүй мэдээллүүд хэвлэлээр цацагдах болжээ. "Би Ч.Бат-Эрдэнээс хоёр хүүхдийг нь бодоод өрх тусгаарласан" хэмээн зоригтой ярилцлага өгсөн түүнийг хамгийн сүүлд Ирландыг зорьж, тэнд амьдрах гэж байгаа хэмээн almaaz.mn сайтад мэдээлжээ. Тус сайтад бичсэнээр “Э.Оюумаа саяхан өөрийнхөө багын мөрөөдлийг биелүүлэхээр Ирландыг зорьсон. Монголдоо буцаж ирэх хүсэлгүй байгаа дуучин бүсгүй тодорхой бус хугацаагаар тэнд суурьшин амьдрах юм байна” хэмээсэн. Тиймээс энэ талаар дуучин Э.Оюумаагаас тодруулахад:

    -Үгүй. Би Монголдоо л байгаа. Тантай утсаар яриад явж байна. Би Ирланд явахгүй. Монголдоо, уран бүтээлээ хийгээд л явж байна. Удахгүй шинэ уран бүтээл маань сонсогчдод хүрэх байх" хэмээн дээрх мэдээллийг залрууллаа.

    Харин түүний экс найз залуу, дуучин Ч.Бат-Эрдэнийн хувьд өдгөө Ирландад суралцаж байгаа юм билээ. Тиймээс л дуучин бүсгүйн талаарх дээрх мэдээлэл цацагдсан байх.

    М.Анир

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж