NanoSail-D хиймэл дагуул нарны хавтангаа ажиллууллаа

Хуучирсан мэдээ: 2011.01.25-нд нийтлэгдсэн

NanoSail-D хиймэл дагуул нарны хавтангаа ажиллууллаа

Хиймэл дагуул NanoSail-D дэлхийн тойрог замд нэгдүгээр сарын 21-нд нарны
хавтангаа дэлгэн ажиллуулсан тухай NASA мэдээлэв. Нано хиймэл дагуулыг
70-120 хоног ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ хиймэл дагуул
тойрог замын пуужингын хөөрөлтөд тормозны хөдөлгүүрийн үүрэг гүйцэтгэх
юм. Хэрэв энэ туршилт амжилттай болбол тойрог замын хиймэл дагуул болон
аппаратуудыг удирдах хялбар бөгөөд хямд системийг бүтээх боломжтой болох
аж.

Сонирхуулахад NanoSail-D хиймэл дагуул 3,9 кг жинтэй бөгөөд ийм жижиг
таван хиймэл дагуулыг тойрог замд пуужин зөөгчийн тусламжтайгаар
хөөргөсөн байна. АНУ-ын Аляск мужийн нэгэн аралд байрладаг сансрын
комплекс уг хиймэл дагуулуудыг 2010 оны арваннэгдүгээр сарын дундуур
хөөргөсөн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж