
“Номин холдинг” ХХК-ны салбар дэлгүүрүүд хоёрдугаар сарын 1, 2-нд 09.00-22.00 цагт ажиллаж, хоёрдугаар сарын 3-нд амарна. Хоёрдугаар сарын 4-нд “Номин супермаркет”, “Номин агуулах худалдаа” 12.00-18.00 цагт ажиллана. Номингийн бүх салбарууд хоёрдугаар сарын 5-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Боса” сүлжээний дэлгүүрүүд баярын өдрүүдэд амралтгүйгээр 09.00-22.00 цагийн хооронд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд хоёрдугаар сарын 1, 2-нд 08.30-22.00, “Миний хайпермаркет” 08.00-24.00 цаг хүртэл ажиллаж, хоёрдугаар сарын 3, 4-нд амраад, хоёрдугаар сарын 5-наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Скай” их дэлгүүр хоёрдугаар сарын 1, 2-нд 10.00-21.00 цагт ажиллаж, “Скай” хайпермаркет хоёрдугаар сарын 2-нд 09.30-20.00 цагт ажиллана. Хоёрдугаар сарын 3, 4, 5-нд амраад, хоёрдугаар сарын 6-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Нарантуул” худалдааны төв хоёрдугаар сарын 1, 2-нд ердийн цагийн хувиараар 10.00-19.00 цагт ажиллаж, хоёрдугаар сарын 3-аас эхлэн хоёрдугаар сарын 15-ныг дуустал амарна. хоёрдугаар сарын 16-с эхлэн ердийн цагийн хувиарийн дагуу ажиллана.
“Хар хорин” худалдааны төв хоёрдугаар сарын 1, 2-нд ердийн цагийн хувиараар бүтэн ажиллаж, хоёрдугаар сарын 3-наас эхлэн хоёрдугаар сарын 8-ныг хүртэл амарна. Хоёрдугаар сарын 09-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Барс” худалдааны төв хоёрдугаар сарын 1, 2-нд 09.00-19.00 цаг хүртэл ажиллаж, хоёрдугаар сарын 3, 4, 5-нд амраад, хоёрдугаар сарын 6-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Хүчит шонхор” худалдааны төв хоёрдугаар сарын 1, 2-нд өглөө 05.00-18.00 цаг хүртэл ажиллаж, хоёрдугаар сарын 3, 4, 5, 6-нд амраад, хоёрдугаар сарын 07-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Да хүрээ трейд” техникийн зах хоёрдугаар сарын 1, 2-нд 09.00-15.00 цаг хүртэл ажиллаж, хоёрдугаар сарын 3, 4, 5, 6-нд амраад, хоёрдугаар сарын 07-ноос ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Нийтийн тээвэр
Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ шинийн 1, 2 буюу хоёрдугаар сарын 3, 4-нд 08.00-23.30 минут, шинийн 3, 4 буюу хоёрдугаар сарын 5, 6-нд 08.00-22.30 минут хүртэл ажиллана. Үндсэн чиглэлд 54 чиглэлд их багтаамжийн 618 автобус, троллейбус, туслах 31 чиглэлд 363 бага багтаамжийн автобус, хот орчмын 12 чиглэлд их багтаамжийн 58 автобус, нийт 1039 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллана. Шархад, 7 буудал, Улиастай, Хужирбулан, Толгойт, Чингэлтэй, Дамбадаржаа, Хайлааст, Дарь эх, Цайз гэсэн чиглэлүүдэд бага оврын 36 автобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулна. Нийслэл хотын дотор таксийн үйлчилгээнд 14 аж ахуйн нэгжийн 419 такси шугаманд явуулж, дуудлагаар үйлчилнэ. 36 бага оврын автобус захын гэр хорооллын 10 чиглэлээс үйлчлэх болно.