Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Дэд сайд “од” уу?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс Монгол Улсын Засгийн газрыг шүүхэд өгөөд байгаа. Өчигдөр шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд 15 цагаас болох байсан ч хариуцлагч талын нэг төлөөлөгч болох Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Б.Ариунсан ирээгүйн улмаас шүүх хурал хойшилсон. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ч.Жаргалсайханаас сэтгүүлчид “Та аль яамнаас ирсэн бэ, хэн бэ?” гэж асуухад мань эр нэг их сүрхий харснаа “Үгүй ээ, чи одоо болиоч дээ” гэж уурлав. Хамтарсан Засгийн газар байгуулсан байгуулсан МАН, АН хоёр бие биедээ тал засч, арын эгнээнийхээ хэдэд албан тушаал өгөхийн тулд хүчээр бий болгосон юм. Тэгээд ч тэд нь сайдын эзгүйд хааяа нэг уулзалт, зөвлөгөөн дээр үг хэлэх, орлохоос өөр үүрэггүй, эрх мэдэл ч үгүй, төсөв ч үгүй нөхөд байдаг.Тийм ч учраас олонд танигдаж, санагдатлаа юу л бол. Харин БОАЖ-ын дэд сайд өөрийгөө олны танил “од” гэж боддог бололтой.

    Б.Алтансүх

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж