Э.Мөнх-Оргилын хэргийг маргааш хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Э.Мөнх-Оргилын хэргийг маргааш хэлэлцэнэ

Хөвсгөл аймагт найман настай охиныг  хүчирхийлж, онц хэрцгийгээр хөнөөсөн гэх Н.Мөнх-Оргилд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд болж цаазын ял оноосон юм. Тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах өргөдлөө өгөөд байсан. Түүнд холбогдох хэргийг маргааш нийслэлийн шүүхэд хэлэлцэхээр болжээ. Э.Мөнх-Оргил нь Хөвсгөл аймагт жигшүүрт хэрэг үйлдэхээсээ өмнө Баянгол дүүрэгт 14 настай хоёр, 15 настай нэг охиныг хүчирхийлж, хоолойг нь боож, амь насыг бүрэлгэхийг завдсан хэрэгт ч буруутгагдсан. Гэвч Э.Мөнх-Оргил дээрх хэргүүдийн нэгийг ч хүлээхгүй байгаа бөгөөд  ар гэрийнхэн нь шүүхийн шийдвэр буруу гарсан гэж үзэж байгаа аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж