Сансар руу гар утастайгаа

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Сансар руу гар утастайгаа

Их Британийн инженерүүд сансарт гар утас илгээхээр ажиллаж байна. “Surrey Satellite Technology” компанийн эрдэмтдийн баг хамгийн хүнд нөхцөлд одоогийн гар утас ажиллах чадвартай эсэхийг мэдэх зорилготой аж. Тэдний илгээх гар утас нь “Google”-ийн “Android” үйлдлийн системээр ажиллах юм. Гэхдээ яг ямар гар утас илгээх гэж байгаа нь тодорхойгүй байна.

Гар утсыг ашиглан 30 сантиметрийн урттай хиймэл дагуулыг удирдан, дэлхийн гэрэл зургийг авах аж. Энэ ажиллагаа 2011 оны сүүлээр хийгдэх юм байна. Өмнө нь гар утсыг хийн бөмбөлөгөөр өндөрт хөөргөж байсан ч дэлхийн орбит руу илгээж байсан тохиолдол байдаггүй юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж