Уртын дуучин М.Дорждавга, морин хуурч Б.Баттулга нар хамтран уртын дууны “Монгол төрийн их дуунууд” цуврал гурван цомог гаргажээ. Энэхүү цомгийн нээлтийг ирэх сарын 1-нд хийхээр төлөвлөөд байгаа аж. Эртний сайхан уртын дууг бүтнээр нь уламжлал, дэг ёсоор нь дуулан сонсогчдодоо хүргэж байгаа анхны цомог бөгөөд олон жилийн судалгаан дээр тулгуурлан бүтээсэн байна. “Монгол төрийн их дуунууд” цуврал гурван цомогт “Түмэн эх”, “Дуртмал сайхан”, “Хэрлэнгийн баръяа” дуунууд багтсан бөгөөд цомог тус бүрт нэг дууг бүтэн эхээр нь дуулжээ. Цувралаар есөн цомог гаргахаар төлөвлөөд байгаагийн эхний гурав нь сар шинийн өмнө нийтийн хүртээл болох нь.
Г.Даша