Цөмийн энергийн салбарт АНУ-тай хамтарна

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Цөмийн энергийн салбарт АНУ-тай хамтарна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын цөмийн энергийн салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах чиглэлээрх баримт бичгийг Монгол Улсын Засгийн газар батлан гаргасан. Энэ дагуу ОХУ, БНХАУ, Энэтхэг, Япон улсуудтай цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулаад байгаа. Тэгвэл АНУ үүн дээр нэмэгдлээ. Монгол Улс ураны нөөц ихтэй орны тоонд тооцогддог учраас цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор үр бүтээлтэй ашиглах нь хөгжлийн гол зорилт хэмээн америкчууд үзэж буйгаа илэрхийлжээ. Түүнийг дагаад олон улсын хөрөнгө оруулалт татах асуудалд ч тодорхой ахиц гарах нь ойлгомжтой. 
         

    Ж.ГЭГЭЭ    

     

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж