Жагсагчид эсэргүүцэлтэй тулгарав

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Жагсагчид эсэргүүцэлтэй тулгарав

Үдээс өмнө өрнөсөн МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал- Залуучуудын холбооноос зохион байгуулсан жагсаалыг зохион байгуулагчид “Ямар ч хууль зөрчсөн үйлдэл гаргахгүй” хэмээн мэдэгдэж байсан. Зохион байгуулагчид “Соёлын төв өргөө”-нд цуглуулсан оролцогчдоо Сүхбаатарын талбайн зүг хөдөлгөх үед замын хөдөлгөөнийг зохицуулсан зохицуулалт байхгүй байв. Тухайлбал, авто машинаар зорчиж байсан зорчигчид, жагсаалд оролцогчидтой СТӨ-ний өмнөх замаар чихэлдэн, хэсэг хэсгээрээ хуваагдан зам хөндлөн гарч байв.

Түүнчлэн жагсаалын индэр болох том оврын ачааны машиныг Сүхбаатарын талбайд оруулах гэхэд нь замын цагдаа нарын зүгээс эсэргүүцэл үзүүлж, Сүхбаатарын талбайд автомашин оруулахыг хориглосон тухай сануулсан боловч жагсагчид индэр болох машинаа хүч түрэн оруулахаар болсон юм. Замын цагдаагийн хэсэг ажилчид машины урдаас хаалт хийн, жагсагчдын өмнөөс түрж, харин жагсагчид машиныхаа хойноос түрсээр индрээ талбайд байрлуулснаар байдал үргэлжилсэн. Хэрэв жагсаал цуглаан зохион байгуулахаар албан ёсоор зөвшөөрөл авсан бол замын цагдаагийн газраас уг жагсаалыг нь зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, замын хөдөлгөөнийг нь зохицуулах учиртай юм байна.

Б.Мандах

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж