Матвиенкогийн зургийг зургаан саяар худалдан авчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Матвиенкогийн зургийг зургаан саяар худалдан авчээ

"Шинэ жилийн шөнө" Валентина Матвиенкогийн зурсан зураг.
    
Санкт-Петербург хотын захирагч Валентина Матвиенкогийн "Шинэ жилийн шөнө" зургийг буяны дуудлага худалдаан дээр зургаан сая рублиэр худалдан авсан нь уг арилжааны хамгийн үнэтэй лот болсон байна.

Матвиенкогийн зургийг худалдан авсан хүн нэрээ нууцалж байна. Гэвч зургийг худалдан авсан  зочдын ширээнд  "Великолукийн мах комбинат" ББХК-ийн эзэн ба Петербург тоглоомын паркийн эздийн нэг Владимир Подвальный сууж байсан гэнэ. Тэрээр Псков мужийн захирагч Андрей Турчакийн зурсан зургийг гурван саяар авсан байжээ.

Энд худалдагдсан зургуудаас Төрийн думын гэр бүл, хүүхэд ба эмэгтэйчүүдийн хорооны дарга Наталья Карповичийн зурсан бүтээл 2,5 сая рублиэр, шог зохиолч А.Аркановын зураг  2,1 сая рублиэр тус тус зарагдсан байлаа. Энэ дуудлага худалдаагаар 31,2 сая рублийн арилжаа хийсэн ба бүх мөнгийг хүүхдийн эмнэлэгт зориулах юм. Өмнөх жилийн арилжаагаар Дмитрий Медведевын авсан гэрэл зураг  51 сая рублиэр зарагдсан байлаа.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж