Казиногийн хуулийг дахин судлахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Казиногийн хуулийг дахин судлахаар болжээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Загджав нарын өргөн мэдүүлсэн Казиногийн тухай хуулийн төслийг авч хэлэлцсэн ч дахин судлах шаардлагатай гэж үзсэн байна. Хуулийн төсөл санаачлагчдын зүгээс хууль батлагдсанаар улс орны эдийн засагт эерэг үр дагавартай гэж үзэж буй. Бүлгийн гишүүдийн хувьд аялал жуулчлалыг хөгжүүлэх бололцоог олгоно гэж үзсэн ч зөвхөн эдгээр эерэг талуудыг бодолцон төслийг батлах нь цаашид улс орны үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг дагуулж болзошгүй тул дахин судал гэдэг үүргийг төсөл санаачлагчдад өгчээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж