
Оны эцсийн байдлаар 100-аас дээш мянган толгой малтай гурван сум, 90-ээс дээш мянган толгой малтай хоёр сум, 80-аас дээш мянган толгой малтай нэг сум , 70-аас дээш мянган толгой малтай гурван сум байгаа бол нийт мал болон ямааны тоогоор Цогт сум, тэмээгээр Шарга сум, адуугаар болон хониор Тонхил сум, үхрээр Бигэр сум аймагтаа тэргүүлж байгаа аж.
Харин Оны эцсийн байдлаар 15.7 мянган өрхөд 56.2 мянган хүн амьдарч байгаагийн 49.1 хувь нь эрэгтэйчүүд, 50.9 хувь нь эмэгтэйчүүд байна гэж аймгийн статистикийн хэлтсээс мэдээллээ.
Б.Мөнхзаяа