Киргизийн түр засгийн газар байгуулагдав

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Киргизийн түр засгийн газар байгуулагдав

Ард түмний итгэлийн Засгийн газар хагас жил ажиллана гэж түр Засгийн газрыг толгойлж байгаа Роза Отунбаева утсаар Reuters агентлагийн сэтгүүлч нарт мэдэгджээ. Түүний хэлснээр улс төрийн байгууламжийн ийм хувилбар нь шинэ Үндсэн хууль боловсруулж, Ерөнхийлөгчийн сонгуулийг ардчилсан хэм хэмжээгээр явуулахад хэрэгтэй гэнэ. Одоо Киргизийн засаглалыг түр Засгийн газар хянан түүнийг Акаеевын Засгийн газарт Гадаад хэргийн сайд байсан Роза Отунбаева толгойлж байна. Ерөнхийлөгч Курманбек Бакиевын талаар түүнээс асуухад тэр талаар юу ч мэдэхгүй байна гэж Отунбаева мэдэгджээ. Хамгийн сүүлийн мэдээгээр Ерөнхийлөгч Курманбек Бакиев, Батлан хамгаалахын сайдын хамт Ош хот дахь өргөөндөө байгаа гэнэ. Сөрөг хүчний Ард түмний итгэлийн Засгийн газар лхагва гаригийн орой байгуулагдаж, Данияр Усеновын толгойлсон өмнөх танхим огцорчээ.
Үүний зэрэгцээ лхагва гаригийн өглөө эхэлсэн олон нийтийн үймээн Бишкект үргэлжилж байна. Мөн нь эсэргүүцэл гаргагчид Ерөнхий прокурорын газар болон Засгийн газрын байрыг дайран эзэлжээ. Мөн дэлгүүр хоршоог тоносон хэрэг үргэлжилж байна. Сөрөг хүчний талынхан Ерөнхийлөгч Бакиевын өргөө ба түүний ах дүү амраг садны  байр байшинг шатаажээ.
Гэрч нарын яриагаар жагсагчид Турк, Хятадын худалдааны төвүүдийг тонож байна. Зарим арилжааны байгууллагууд сайн дурынхнаар хамгаалалт хийлгэж байгаа гэнэ. Хотын төвд буун дуу гарсаар байна. Сөрөг хүчний мэдэлд очсон телевизээр дээрэм тонуулыг зогсоохыг уриалж байгаа гэнэ.Хамгийн сүүлчийн мэдээгээр олон нийтийн үймээний үеэр 400 орчим хүн гэмтэж, 47 хүн амиа алдсан байна. Эсэргүүцлийн ажиллагаа 6-ны өдөр эхлэн 7-нд Бишкекийг хамарч орой тийш нь засгийн эрх сөрөг хүчинд ирснийг зарласан байлаа. Мөн Киргиз Казахстантай хилээ хаажээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж