
Өнгөрсөн жил Архангай аймгийн Хайрхан сумын хүн эмнэлэг 62 хот айлын 1270 хүнд халдвараас сэргийлэх сургалт сурталчилгааг зохион байгуулснаар халдварт шар болон менингитын тохиолдол гараагүй. Томуугийн А хүрэээний Н1N1 шинэ вирусын халдвараас сэргийлэх, тэмцэх ажлын төлөвлөгөө гарган түүнийхээ дагуу ажил зохиожээ. Тухайлбал эмч, ажилчдаа томуугийн вакцинд бүрэн хамруулж, уушгины архаг эмгэгтэй 198 эмчлүүлэгч болон бага насны хүүхдүүдэд томуугийн эсрэг вакцин хийжээ.