
Монгол Улсын Ерєнхийлєгч асан Н.Энхбаярт хандсан МАН-ын үе үеийн дарга, Ерєнхий нарийн бичгийн дарга нарын гарын үсэгтэй ил захидал олны хүртээл болоод тун ч удаагүй байхад экс Ерєнхийлєгч тэдэнд хариу илгээсэн нь голыг нь олоод хэлчихэв бололтой. Угтаа бол үе үеийн дарга нар ч юу байхав, єнєєгийн удирдлагууд айсандаа хэдэн євгєчүүлийнхээ нэрийг барьж, гарын үсгийг хулгайлчихсан хэрэг. Н.Энхбаяраас айсандаа арга ядсан л юм болж байна. Энэ нь єнєєх "хүүхэд нохойн доог" гэгч л боллоо.
Ерєнхийлєгч асан хариу захидалдаа "Уржигдар хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр надад хандсан уриалга-шаардлага хэвлэгдсэнийг уншаад энэхүү хариуг єгєх нь зүйтэй гэж үзлээ. Уриалга-шаардлагыг бичиж гарын үсэг зурсан хүмүүсийн нэрсийг харвал МАХН-ын дарга, ЕНБД-аар, МАХН-ын нэрийг ашиглан тєр, засгийн єндєр албан тушаалд сонгогдон томилогдож, тєр, засгийн тэргүүнээр ажиллаж байсан, ямар нэг байдлаар олны танил болсон, миний сайн мэдэх хүмүүс байна" хэмээжээ.
"Миний сайн мэдэх хүмүүс байна" гэсэн энэ богино єгүүлбэрийн ар талд Н.Энхбаярын гол санааны нэг нь нуугдана. Шуудхан хэлэхэд МАН-ын шинэ үеийн дарга нарт энэ єгүүлбэр бүр ч хүнд туссан биз. С.Батболдыг бизнесмэн байхад нь Н.Энхбаяр хєтєлж, дэд сайдын суудалд суулгаж байсныг єдгєє хүн бүхэн мэднэ. Ё.Отгонбаяр ч түүний дэмжлэгээр МАХН-ын Ерєнхий нарийн бичгийн даргаар ажилласан бєгєєд єдгєє сайдын суудалд заларчихаад байна.
Үнэнийг хэлэхэд дээрх эрхмүүд монгол эр хүний хувьд жудаггүй л загнаж байгаа хэрэг. Хэн байхад нь хэн болгосон гэдгээ мэдэх л учиртай. Єнєєх "тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ" гэгч л юм боллоо. Бүр Н.Энхбаярын тэжээсэн ноход єєрийг нь эргэж боргож, бүр ноцож байна. Харин боргож ноцсоныхоо хариуд энэ захидлаар єєрсдийгєє нэлээн сайн ноцуулав.
Захидал цааш үргэлжлэхдээ "Нэг, хоёрыг нь эс тооцвол бүгдээрээ л миний дэмжлэгийг авч улс тєрд, улс оронд єндєр албан тушаал хашсан улс байна. Тийм ч учраас миний сайн мэддэг улс гэж хэлээд байгаа юм. Миний бие эдгээр хүмүүсийн заримаас нь яг л ийм юм бодно, бичнэ дээ гэж боддогтоо баталгаа авав, харин зарим нь ийм мунхаг юман дээр гарын үсгээ тавиад сууж байгааг нь хараад гүнээ харамсаж байна. Цагтаа эдгээр хүмүүсийн гарын үсэг үнэтэй цэнэтэй байсан, одоо ийм захидлын хавсарга болж байгаагаас үзэхэд үнэ цэнэгүй болж дээ…" гэсэн єгүүлбэр бий. Бодоход єєрийнх нь дэмжлэгийг аваагүй нь Г.Очирбат, Б.Даш-Ёндон нарын хүмүүс биз ээ. "Зарим нь дотроо дургүй ч бусдадаа "чирэгдэн" гарын үсэг зурсан байхыг үгүйсгэхгүй" гэсэн захидлын эл єгүүлбэрт ч энэ хоёр эрхэм хамаатайг шууд хэлчихсэн. Бид дээрх хоёр эрхмээс Н.Энхбаярт хандсан захидлын талаар тодруулга, ярилцлага авъя гэсэнд дургүйцэж, бараг л намын дарга нар сонин хэвлэлд бүү ханд гэсэн хариуг єгсєн нь ч үүнийг гэрчилнэ.
Эл захидал тэр чигээрээ тэдэнд сургасан айлдсан утгатай гэдгийг хэн ч уншсан ойлгомоор, зарим нь захидал хаяглагчдыг үзэн ядмаар зүйл бий. Гагцхүү ""Та бид ийм юм ярьж олон түмний цагийг идэж, санаа бодлыг нь чилээж байхаас ичих хэрэгтэй. Энэ дашрамд та бүхэнд хандан хамтран ажиллах санал тавьж байна" гэсэн. "Хамтран ажиллах санал" гэдэг нь шууд бус утгаараа биш ч ямар нэгэн албан тушаал горилсон мэт уншигч олноо санагдаж болох. Гэвч тийм биш болов уу.
Захидалд бичсэн хамтарч ажиллах зүйлсээс заримыг нь дурьдвал "Долдугаар сарын 1-ний эмгэнэлт үйл явдлыг дахин давтуулахгүйн тулд буруутнуудтай хариуцлага тооцох" гэдэг нь цаагуураа С.Баярыг хамтарч "түлхэе" гэсэн санаа болохоор тэд хамтарч ажиллах саналыг хүлээж авахгүй. Юу л гэж "Загалмайлсан эцэг" рүүгээ ноцох билээ.
Тэгээд цааш нь "Сонгуулийн амлалтыг нэн даруй биелүүлэх, хариуцлагатай, хяналттай Засгийн газар байгуулах" гэжээ. Тэртэй тэргүй С.Баярын нэрлэсэн "Стандартын бус Засгийн газар"-аа үхтлээ хамгаалж байгаа улсад энэ бол санасны гарз. Сонгуулийн амлалт ч худлаа. Гэтэл "Оюутолгой" мэтийн томоохон тєслийн алдаа дутагдлыг "яаралтай засах" гэдэг бол тэдний дургүйг бүр ч хүргэж орхино. Яаж бялуугаа аятайхан хувааж идэх вэ гэж байгаа хүмүүсийн "хєх инээд"-ийг хүргэнэ биз.
Түүнчлэн "боловсон хүчний шударга бус томилгоог зогсоож засан залруулах, ажлын хариуцлага алдсан боловсон хүчинтэй хариуцлага тооцох, цєєн хүн, тодруулвал улс тєр бизнесийн бүлэглэлийн явцуу эрх ашгийн буруу нєлєєллєєс тєр засаг, улсаа аврах" гэсэн санаанууд дээр хамтарч ажиллах санал тавьсан. Энэ Засгийн газарт хариуцлагатай хүн нэг ч үгүй. Нєгєє талаар ганц сайдаа огцруулах гэж дэндүү "хамтач Засгийн газар" гэдгээ харуулсан улсад ёстой бүтэшгүй зүйл. Н.Энхбаяр єєрийнхєє хамтарч ажиллах саналуудыг мэдээж хүлээж авахгүй гэдгийг мэдэж байгаа учраас хэргээр ийн "ноцож" байгаа юм. Харин захидлын тєгсгєл хэсэгт хэрвээ миний хамтарч ажиллах саналыг хүлээж авахгүй бол би єєрийгєє хэн болохоо харуулна гэдгээ ч хэлсэн. Ерєєсєє энэ захидлын тайлал нь "Миний тавьсан саналыг эд хүлээж авах ямар ч боломжгүй зүйл. Тэгэхээр нь та нар хүлээж аваагүй учраас би єєрийнхєєрєє тэмцэнэ” гэсэн л зүйл.
Єєрєєр хэлбэл, МАХН-ын түр штабынхаа ажлыг эрчимжүүлж, Онц их хурлаа хийж, улмаар тєрд бүлэглэл байгуулан орох санаа байхаас хаа зайлах вэ. Нэг талаасаа улс тєрєєс чєлєєлєгдсєн нэртэй улс тєрчийн эх орон, улс орноо гэсэн эмзэглэл, намаа, нєхдєє гэсэн гоморхол, санаа зовнил мэт уншигдах эл захидлын цаад утга ердєє л энэ. Нєгєє нэг санаа нь тэжээсэн нєхдєє гомдонгуй аясаар чимэглэж цаанаа заналхийсэн ийм л санаатай захидал байна даа.
