Намын удирдлагадаа өргөх бичиг гардуулав

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Намын удирдлагадаа өргөх бичиг гардуулав

МАН-ын дэргэдэх НАМЗХ-ноос зохион
байгуулж байгаа “Шударга ёс эв нэгдлийн төлөө” жагсаал Сүхбаатарын
талбайд үргэлжилж байна. Дөнгөж сая МАХН-ын залуучууд намын удирдлагадаа
хандсан өргөх бичгийг гардуулав. Өргөх бичигт намын эв нэгдлийг
алдагдуулж, намыг хагалан бутаргаж байгаа тус намаас УИХ-д сонгогдсон
нэр бүхий гишүүдийг намаас хөөх шаардлагыг намын удирдлагадаа тавьсан
байна. Гэвч яг одоо төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдаж,
МАН-ын дарга С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар
бүлгийн хуралдаанд оролцож байгаа тул МАН-ын бүлгийн дэд дарга Д.Дондог,
МАН-ын Ёс зүйн хорооны дарга н.Дондог, намын нарийн бичгийн дарга
Ц.Сүхбаатар нар гарч ирж, өргөх бичгийг авчээ.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж