Ривалдо Сао Паоло-д тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Ривалдо Сао Паоло-д тоглоно

Бразилийн шигшээ багийн хамт хамгийн сүүлд дэлхийн аварга болсон довтлогч Ривалдо улсынхаа шилдэг баг Сао Паоло-д энэ 5-р сараас эхлэн зүтгэхээр болж байна. 38 настай Ривалдо Узбекистаны Бунёдкор багаас өнгөрсөн жил эргэн эх орондоо ирж Моги Мирим багт тоглож байсан юм. Ривалдо Сао Паоло-той нэг мужийн багийн ахлагч, мөн ерөнхийлөгч нь. Гэхдээ баг нь одоогоор доод лигт байгаа учраас Ривалдо Сао Паоло-д энэ оныг дуустал зээлээр тоглохоор зөвшөөрчээ. Бразилийн хөлбөмбөгийн дээд лиг хавар эхэлнэ. Гэрээний нөхцөл ёсоор тоглогч зөвшөөрвөл дахин хугацааг сунгаж болох гэнэ. 1999 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчин, 2002 онд Бразилийг тав дахь удаагаа дэлхийн аварга болоход нь тус болсон Ривалдо ийнхүү эргэн топ түвшиний багт тоглохоор болж байна. 2002 онд түүнтэй хамт дэлхийн аварга болсон багаас Рональдо, Робэрто Карлос нар Коринтианс багт, Роналдиньо Фламинго багт хүчин зүтгэж байгаа билээ.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж