
Италийн Сери А-г тэргүүлж буй АС Милан клуб Нидерландын Аякс багаас зүүн жигүүрийн хамгаалагч Урби Эмануэлсоныг багтаа элсүүлжээ. Нидерландын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар 24 настай хамгаалагчийн төлөө Росонэричүүд 1,7 сая евро төлсөн байна. Улмаар Эмануэлсонтой 3,5 жилийн гэрээг үзэглэсэн аж. Скудетто хүртэх магадлал өндөр болсон энэ үед Миланы хар-улаанууд ийнхүү хамгаалалт болон төвийн хагас хамгаалалтаа сайжруулж байна. Миланы зүүн ар Жанлука Замбротта, Лука Антонини нар гэмтэлтэй үед нүдээ олсон солилцоо гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм. Аяксын хүүхдийн академиас төрөн гарсан Урби Эмануэлсон зургаан жил нийслэлийн багт зүтгэхдээ 172 тоглолтод оролцон 17 гоол оруулсан байна. Түүнтэй АС Милан удаан хугацаанд холбогдож байгаад сая л нэг амжилтанд хүрч багтаа элсүүллээ.
Score studio.