Монгол Улсаас Өмнөд Солонгос улсад ажиллах хүчний квотыг нэмэгдүүлэх, монгол ажилчдын нийгмийн хамгаалал болон эрхзүйн орчныг илүү сайжруулах үүднээс хоёр улсын хооронд Гэрээт ажилтан ажиллуулах журмыг шинэчилж, өөрчлөлт оруулах талаар НХХЯ болон тус улсын Хөдөлмөрийн яамны мэргэжлнүүд саяхан уулзаж санал солилцсон байна. Одоогийн байдлаар хоёр тал өөрсдийн саналыг гаргаж, хоёр улсын холбогдох яамны мэргэжилтнүүдийн төвшинд асуудлыг хэлэлцэж байгаа аж. Хэрэв өмнөх гэрээг шинэчлэх тал дээр санал нийлбэл хоёр талын хөдөлмөрийн асуудал хариуцсан сайд нар энэ оны эхний хагаст багтааж гэрээнд гарын үсэг зурах гэнэ.
Н.Бүжин