
Өнгөрөгч баасан гаригт Сүхбаатар дүүргийн шүүхэд болсон хурлаар хүн амины хэргийн анхан шатны шүүх хурлаар Ө.Хэрлэнчимэг Ж.Очбадрах нарт тус бүр 18- 20 жилийн хорих ял оноосон. Тэд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа бөгөөд нийслэлийн шүүхэд гомдол гарган давж заалдах аж. Ө.Хэрлэнчимэгийг бүлэглэн хүний амь санаатай хохироосон гэх үндэслэлээр 18, насанд хүрээгүй охидыг гэмт хэрэгт уруу татсан үйлдэлд нь таван жил, зургаан сарын хорих ял оноож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу энэ зүйл ангиас нь гурван жилийг хасч нийт 20 жил, зургаан сарын ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болсон бол түүний найз залуу Ж.Очбадрахад хүний амь хөнөөсөн хэрэгт нь 16 жил, насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэгт уруу татсан үйлдэлд нь таван жил, нэг сар хорих ял оноож, мөн гурван жилийг нь өршөөж чанга дэглэмтэй хорих ангид 18 жил, нэг сар ял эдлэхээр шийтгэсэн юм.
С.Отгон