“No Strings Attached” 20 саяыг олжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

“No Strings Attached” 20 саяыг олжээ

Өнгөрсөн долоо хоногийн box office-г хосуудын тухай романтик инээдмийн кино “No Strings Attached" 20 саяын орлогоор тэргүүллээ. Уг кино нээлтээ хийсэн анхны долоо хоногтоо ийнхүү тэргүүлж эхлээд байгаа ба гол дүрд Ashton Kutcher, Natalie Portman нар тоглосон юм.

Харин хоёрдугаар байранд адал авдалт инээдмийн кино болох "The Green Hornet" шалгарсан ба нээлтээ хийснээс хойш нийтдээ 63 саяыг олоод байгаа аж.

1. "No Strings Attached," $20.3 сая
2. "The Green Hornet," $18.1 сая
3. "The Dilemma," $9.7 сая
4. "The King"s Speech," $9.2 сая
5. "True Grit," $8 сая
6. "Black Swan," $6.2 сая
7. "The Fighter," $4.5 сая
8. "Little Fockers," $4.4 сая
9. "Yogi Bear," $4.1 сая
10. "Tron: Legacy," $3.7 сая

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж