Төмрийн үйлдвэрлэл огцом нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.24-нд нийтлэгдсэн

Төмрийн үйлдвэрлэл огцом нэмэгдлээ

Дэлхийн төмрийн үйлдвэрлэл өнгөрсөн онд 15 хувиар нэмэгдэж, сүүлийн 55 жилийн турш харагдаагүй хэмжээгээр өсчээ. Энэ нь дэлхийн нийтийг хамарсан эдийн засгийн хямралын дараа тус бүтээгдэхүүний эрэлт огцом нэмэгдсэнтэй холбоотой аж. Өмнөх онд 7,8 хувиар унаж, хямралд хамгийн их өртсөн салбарт тооцогдож байсан төмрийн үйлдвэрлэл 1,4 тэрбум тонн болж, 2007 оны рекорд болох 1,3 тэрбум тонноос давжээ.

Өсөлт 15 хувь байсан нь 19955 оноос хойшхи хамгийн их хэмжээ байв. Энэ онд ч мөн адил өсөлт харагдахаар байгаа ч 2010 оныхыг гүйцэхгүй гэж эдийн засагчид тооцоолж байна. Эрэлт их байгаа болон төмрийн үйлдвэрлэлийн гол түүхий эдүүд болох төмрийн хүдэр болон коксжуулсан нүүрсний үнэ тус бүтээгдэхүүний зах зээл дэх үнийг өсгөж байна. Гэхдээ үнийн өсөлтөөс болж хөрөнгө оруулагчдын худалдан авалт буурах эрсдэл мөн байгаа билээ. Сүүлийн 12 сард төмрийн үйлдвэрлэлт ийнхүү нэмэгдсэн нь шинжээчдийг цочирдуулсан байна. Үүнд АНУ-ын үйлдвэрлэлт 38 хувиар, Японых 25 хувиар өссөн байгаа нь голчлон нөлөөлсөн аж. Түүнчлэн Герман улсын үйлдвэрлэл 34 хувиар өссөн аж. Төмөр үйлдвэрлэлтийн хэмжээгээр эхний 40 орон дундаас Их Британи болон Венесуэль улсад л уналт харагдсан байна.

Тээвэрлэлтийн зардлыг оролцуулахгүйгээр төмрийн хүдрийн үнэ өнгөрсөн долоо хоногт 175 ам.доллараас давж, рекорд тогтоосон бол нэг тонн коксжуулсан нүүрсний шууд худалдааны үнэ 350 ам.доллар болж, 2008 оны рекод болох 400 ам.долларт ойртож байгаа юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж