
Нийслэлийн соёл урлагийн газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар, “ADRA” олон улсын байгууллагатай хамтран “Соёл урлаг-Тамхигүй орчин” аянг зохион байгуулахаар болжээ. Энэ аяны нээлт маргааш Соёлын төв өргөөнд болох бөгөөд Нийслэлийн удирдлагууд, соёл урлагийн газар болон Соёлын төв өргөөнд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын төлөөллүүд оролцох ажээ. Үүгээрээ тэд соёл урлагийн салбарыг тамхинаас ангид байлгах уриалга дэвшүүлэн ажиллахаар болсон байна. Аяны хүрээнд сургалт, ярилцлага явуулахын зэрэгцээ нээлтэд “Хурд”, “Хар сарнай” хамтлаг, дуучин Ч.Ану нар оролцох юм байна.
А.Зул