
Монгол бөхийн өргөөнд энэ сарын 28-нд зохиолын дууны мастеруудын “Миний сайхан аав” дуун цэнгүүн болох гэж байна. Ээжийг магтан дуулсан дуу, тоглолтууд олон болдог бол энэ удаад тэд Монголын бүх сайхан аавууддаа хүндэтгэл үзүүлэн ая дуугаа өргөн барихаар нэгдэцгээжээ. Гавьяат Г.Батбаяр, С.Батсүх, С.Жавхлан, соёлын тэргүүний ажилтан Л.Болдбаатар, Т.Батсайхан, Л.Банзрагч, Л.Чулуунбаатар, С.Баттулга, Д.Намсрайноров, Б.Батболд, Э.Төрмандах, П.Идэржавхлан, А.Мөнхбат, Л.Нарантуяа, Д.Бурмаа нар энэ л үдэш "Ааваа дурсана", "Миний аав адуучин", "Дулаахан намар" зэрэг аавын тухай дуу хуураа үзэгч олондоо толилуулах нь ээ.
Г.Даша