Хиллари Клинтон Мексикт айлчилна

Хуучирсан мэдээ: 2011.01.23-нд нийтлэгдсэн

Хиллари Клинтон Мексикт айлчилна

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нэгдүгээр сарын 24-нд Мексик улсад айлчилж, тус улсын гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Патрисиа Эспиносатай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны үйл явцын тухай санал солилцох гэж байгаа тухай Мексикийн Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.

Хатагтай Клинтон, Эспиноса нар АНУ болон Мексикийн засгийн газруудаас дэмжсэн сэдвүүдийн талаар голлон хэлэлцэх бөгөөд тэдгээрийн дотор хоёр улс хамтран зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, дэд бүтцийн хөгжлийг сайжруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зэрэг чухал зүйлс багтсан байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж