
Холливуудын хамгийн үзэсгэлэнтэй ганц бие бүсгүй Jennifer Aniston удахгүй болох Валентины өдрийг тохиолдуулан нэгэн өвөрмөц зүйл сэджээ. Тэрбээр Валентины өдрийг өөртэй нь хамт өнгөрүүлэхийг хүссэн өөрийнхөө шүтэн бишрэгчдэд зориулан өөрийнхөө дуудлага худалдаа зарлаад байна. Хамгийн их мөнгө төлж, дуудлага худалдааны ялагч болсон азтай хүн хосуудын баярын өдрийг нэрт жүжигчин бүсгүйтэй хамт өнгөрөөж, улаан хивсний ёслолд хамтдаа зургаа татуулах эрхийг олж авах юм. Мөн ялагч хүсвэл өөрийнхөө гурван найзыг хамт оролцуулах боломжтой аж.
Уг дуудлага худалдаа charitybuzz сайтаар дамжуулан ирэх сарын 3-нд ялагчаа тодруулах ба олсон орлогыг буяны үйлст хандивлах юм.
Н.Наран