Хуучирсан мэдээ: 2011.01.23-нд нийтлэгдсэн

ДЦС-д гэмтэл гарчээ

Өмнөговь аймгийн Даланзадгад хотын Дулааны цахилгаан станцад гэмтэл гарсныг Эрчим хүчний газрын мэргэжилтнүүд газар дээр нь ажиллаж, нарийвчлан дүгнэлт гаргахаар  өнгөрсөн баасан гаригт тус аймгийг  зорьсон байна. Одоогоор гэмтлийн шалтгааныг урьдчилан байдлаар тогтоогоогүй байгаа гэнэ.Дулааны цахилгаан станцад гарсан гэмтлийг засах, тоног төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгийг улсын онцгой байдлын нөөц хөрөнгөөс гаргахаар Засгийн газрын өнгөрсөн лхагва гарагийн хуралдаанаар шийдвэрлэсэн байна. Ойролцоогоор 500 сая орчим төгрөг шаардагдах аж.

Н.Бүжин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж