
Оюутан сурагчдын амралт болж, сар шинийн баяр ойртсонтой холбоотой аймаг, нийслэл хооронд зорчих иргэдийн тоо нэмэгдлээ. Тиймээс Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг 21 аймаг, алслагдсан гурван дvvрэг 32 сум, нийт 65 чиглэлд 41 аж ахуйн нэгжийн 830 тээврийн хэрэгслээр єдєр бvр явуулж байхаар болж тээврийн хэрэгслийн тоог нэмжээ. Харин тээврийн vйлчилгээний vнэ тарифт єєрчлєлт ороогvй байна. Тус цаг агаар, зам давааны нєхцєл байдлыг зєв vнэлж, зорчигчдын аюулгvй байдлыг хангасан жолооч, тээврийн хэрэгслийг vйлчилгээнд гаргах асуудлыг тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагад үүрэг болгон ажиллаж байгаа гэнэ.
С.Отгон