Coca-сola-г дусал дуслаар нь задлав

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Coca-сola-г дусал дуслаар нь задлав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Америкийн theamericanlife.org сайт кока-колагийн жорыг нийтэлжээ. Сайтын мэдээгээр 1979 оны Atlanta Journal-Constitution сэтгүүлд хэвлэгдсэн зурагнаас мэдээллийг авсан байна. AJC-д хэвлэгдсэн зурагт нээлтэй дэвтэр байсан бөгөөд тэнд  кока колы – 7Х-ийг бэлтгэх тосны хэмжээний харьцааны нууц жорыг бичсэн байжээ.

    ФОТО: damiel/flickr.com

    Кока колаг бүтээхэд 4-7 грамм кокийн шингэн ханд, гурван унци (1 унци – 28,3 грамм) нимбэгийн хүчил ба нэг унци кофеин, 2,5 галлон ус (11 литр орчим), 2,25 пинта (0,568 литр) лайма жимсний шүүс, нэг унци ваниль, 1,5 унци карамель хэрэгтэй гэнэ. Энэ хэмжээнд хэрэгтэй сахар нь 30, харин сахарын хэмжигдэхүүний нэгж дэвтэрт бүдэг мэдэгдэхээргүй хэвлэгджээ. Давтагдашгүй амтыг 7Х гэсэн  ингридиент өгдөг байна. Ингридентыг бэлтгэхэд найман унци алсогол, 20 дусал жүржийн тос, 30 дусал нимбэгийн тос, 10 дусал газрын самрын тос, таван дусал кориандр, 10 дусал нероли тос ба 10 дусал хүрэн тос хэрэгтэй ажээ. Таван галон сиропт хоёр унци ингридиент хэрэгтэй.

    Кока-Колаг үйлдвэрлэгч The Coca Cola company ундааны жорыг нууцалдаг. Түүнийг эм найруулагч Жон Пембертон гэдэг хүн 1886 онд гаргасан ба тэр цагаас хойш жорыг байнгын хамгаалалттай байранд хадгалдаг. Анх энэ ундаа нь сэтгэлийн хямралын эм маягаар эмийн санд худалдагдаж байсан юм. Одоо Coca Cola нь дэлхийн хамгийн үнэтэй брэнд гэгддэг.

    Ш.Мягмар

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж