
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас улсын хэмжээнд өнгөрсөн 2010 онд 320 хүн нас барж, 933 хүн гэмтжээ Зам тээврийн ослын улмаас гэмтсэн хүний гэмтлийн зэргээс харахад нийт гэмтэл авсан хүний 54,0 хувь нь хүндэвтэр, 25,0 хувь нь хүнд гэмтэл авсан аж. Гэмтлийн байдлыг авч үзэхэд явган зорчигч тээврийн хэрэгслийн гадна хэсгээс буюу мөргүүлэх үед гэмтэл авдаг бол зорчигч, жолооч нар нь хамгаалах бүс хэрэглээгүйгээс, эсвэл хамгаалах бүсний үйлчлэх шинч чанар нь өндөр хурднаас хамаарч үр дүнгүй болсоноос болон онхолдох үед автомашины жолооны хүрд, хянах самбар, салхины шил, хаалга, цонхыг мөргөснөөс ихээхэн гэмтэл авдаг байна.
Н.Түвшин