“Буян” Жагаагийн нууцлаг “од”

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

“Буян” Жагаагийн нууцлаг “од”

“ABBA” хамтлагийн дуунуудыг дуулж олны танил болсон “Evolution” хамтлагийн дуучин П.Өнөржаргалыг хүн бүр “Буян”-гийн Б.Жаргалсайханы хүүг төрүүлсэн гэдгээр мэднэ. Тэрбээр “Буян”-гийн Жагаагийн хүүг төрүүлснээс хойш уран бүтээлээ завсарлаж, хэсэг хугацаанд олны хараанаас хол байсан. Харин өнгөрсөн жил “UBS” телевизээс зохион байгуулсан “Universe Best Songs-2010” наадамд амжилттай оролцож бүр дэд байрт шалгарч “Мамма Миа” мюзикл уран сайхны кинонд тоглосон нь амжилттай болсон. Тэрбээр өнгөрсөн шинэ жилийн баяраар хамгийн эрэлттэй дуучдын нэг байсан төдийгүй “од” болоод байгаа аж. Хаана ямар л тоглолт болно П.Өнөржаргал оролцох болсон. Буянгийн Жагаагийн ивээлд багтсан дуучин бүсгүй өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон Монголын хамгийн том шоу тоглолт гэж нэрлэгдсэн “Cosmo Show”-нд хүртэл дуулсан.

Тэрбээр Хөгжим бүжгийн коллежийг дуулаачын мэргэжлээр, СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн юм. “Буян” компанийн “Evolution” хамтлагт оюутан байхдаа гоцлол дуучнаар орж, улмаар Жагаатай нэр холбогдож, түүнийг хүүг  нь төрүүлсэн П.Өнөржаргал өдгөө хүүтэйгээ хамт амьдарч байна. Тэрбээр шоу тоглолтод оролцох бүртээ Жагаагийн жижиг хувилбар болох хүүгээ байнга дагуулж явдаг. П.Өнөржаргал хамгийн сүүлд Г.Дарамзагд агсны нэрэмжит мэргэжлийн дуулаачын уралдаанд амжилттай оролцсон юм.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж