Энн Хейтуэй ”Batman”- муур эмэгтэй болно

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Энн Хейтуэй ”Batman”- муур эмэгтэй болно

Холливуудын жүжигчин Энн Хейтуэй найруулагч Кристофер Ноланы бүтээл  ”Batman” киноны гурав дахь ангид муур эмэгтэйн дүрд тоглох гэж байна.  Муур эмэгтэйн дүрд өмнө нь Холливуудын үе үеийн сайхан бүсгүйчүүд  Мишель Фейффер, Хелле Берри нар тоглож байсан юм. Жүжигчин Кристиан Бейл  ”Batman”-ы дүрд тоглох уг киног  2012 оны долдугаар сард дэлгэцэнд гаргахаар  төлөвлөж байгаа гэнэ. 2005 онд гарч байсан “Batman гарч ирсэн нь” киноны үргэлжлэл “The Dark Knight” кинонд   2008 онд харамсалтайгаар амиа алдсан Оскарын туслах дүрийн шагналт жүжигчин Хит Лежер тоглож байсан юм. 2009 онд “ Рэчел гэрлэх гэж байна” киноны дүрээр Оскарын шагналд нэр нь дэвшиж байсан жүжигчин Энн Хейтуэй ирэх сарын 27 –нд болох Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагааг Жеймс Франкотой хамт хөтлөн явуулах гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж