АНУ ба БНХАУ нөлөөний бүсээ ангилсан ч тооцоотой нөхөрлөл хэвээр үлдлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

АНУ ба БНХАУ нөлөөний бүсээ ангилсан ч тооцоотой нөхөрлөл хэвээр үлдлээ

Одоо энэ механизмыг шинэчлэх хэрэгтэй болж байна.
Обама, Ху Жиньтао хоёрын хувьд энэ системийг дахин ажиллуулах нь чухал чиглэл.

Америкийн эдийн засагч Захарий Карабел (Zachary Karabell) 2009 онд  “Superfusion” гэсэн эссе нийтлүүлж тэндээ дэлхийн хувь заяа АНУ ба БНХАУ хоёроос хамаатай гэсэн байлаа. Учир нь тэдний эдийн засаг салах аргагүйгээр хэлхэн холбогдсон гэж тэр бичсэн байв.

Зохиогчийн зөв байсан гэж одоо хэдэн зуун шинжээчид, сэтгүүлчид бодож, G2-ын саммитийн талаар тасралтгүйгээр ярьж байна. Одоо энэ хоёр их гүрэн муу ч сайн ч XXI зууны дэлхийн хувь заяаг шийдэх нь нийтэд ойлгомжтой болжээ.

АНУ-д болж байгаа хүчтэй рекламдсан энэ саммит дээр Ху Жиньтао ба Барак Обама хоёр эдийн засгийн болон улс төрийн тулгамдсан зарчмын асуудлуудыг шийдэхээр оролдож байна. Ричард Никсон ба Генри Киссинджер хоёрын Хятадыг олон улсын улс төрд оруулж ирсэн “пинг-понгийн дипломатын”  дөчин жилийн дараа тэдэнд шийдэх олон асуулт нэмэгдсэн байгаа. Гэвч тэр цагаас хойш олон зүйл өөрчлөгджээ. Хятад одоо хэдэн  арван сая тариачид нь ядуурлаас хэрхэн хагацахаа мэдэхгүй байсан тэр орон биш. Эдийн засгийн хүчтэй өсөлт, нэр нөлөө нь түүнийг Америктай хамт дэлхийн шинэ журам тогтоох  үүрэгтэй болгожээ. Хоёр орон бие биедээ гүнзгий итгэлгүй байдаг ба олон чухал асуудалд тэдний үзэл баримтлал, суртал нь таардаггүй. Гэхдээ тэдэнд хамтрахаас өөр зам үгүй.
Тэд хамтран ажиллахаас өөр аргагүй. Учир нь тэдний сонирхол наад зах нь ойрын хугацаанд нийлж байна. Тэдний ерөнхий зорилго нь эдийн засгийн хямрал дэлхийн эдийн засагт үймээн авчран түүнээс үүдэн худалдааны ба цэргийн мөргөлдөөнийг гаргуулахгүй байх явдал байх ёстой. АНУ дахин ажлын байр бий болгох, Хятад сүүлийн хорин жилийн өсөлтөө тогтмол барьж байх ёстой. Хятад улс Грек, Испани, Португалийн унаж буй эдийн засгийг дэмжинэ гэсэн нь Европоос хөрөнгө мөнгийг оруулан эдийн засгийн хоосон хөөс үүсгэхгүйн тулд хийж байгаа хэрэг.
Хоёр талын худалдааны дүнд хуримтлагдсан мөнгөөр Америкийн үнэт цаасыг худалдан авснаар Хятад америкийн алдагдлыг зөөллөж өгсөн. Хямрал гартал тэр нь америкчуудад өртэй ч далайн нөгөө талаас бараа бүтээгдэхүүнээр хангагдах нь амьдрах боломжийг өгч байв. Харин үр дүнд нь тэдэнд Хятадын зээлдэгч нарын шахалт гарч ирсэн билээ. Энэ буцаагдаагүй өр Хятадын эдийн засагт ачаалал болон нийгмийн тогтвортой байдлыг нь бусинуулах аюултай. Энэ нь л Хятадын удирдлагыг түгшээж байгаа. Одоо энэ механизмыг шинэчлэх хэрэгтэй болж байна. Обама, Ху Жиньтао хоёрын хувьд энэ системийг дахин ажиллуулах нь чухал чиглэл.

АНУ-ын эдийн засгийг зогсонги байдлаас гаргах гэрээ хэрэгтэй. АНУ өөрийн төрийн үнэт цаасаа худалдан авч бай гэж хятадуудыг ятгахаас гадна зэрэгцээд азийн орнуудын бараанд зах зээлээ нээлтэй байлгах ёстой байдаг. Үүнээс үүдэн даяарчлал хоёр орныг хамтран ажиллахад тулган оруулж байгаа юм. Энэ хоёрын нягт хамтралгүйгээр дэлхийн эдийн засаг өөрийн хөгжлийг урагшлуулж чадахгүй. Үүнийг хийж байхдаа өнөөгийн хамгийн хүчирхэг гүрэн АНУ ба хамгийн хурдан хөгжиж байгаа Хятад хоёрын ойртон нягтралтийн ойрын ба холын ирээдүйд нүдээ аниад зүтгэх хэрэгтэй болж байгаа. Сүүлийн жилүүдэд Хятадын валютын ханшийн талаар багагүй маргаантай байсан  билээ. Юанийн ханш ба Хятадын экспортын талаар ярилцан тохиролцохоос өөр замгүй. Ойрын үед юань, долларын солилцоог хийх нь хоёр талд алхам болно.

Америк импортоо, Хятад экспортоо хязгаарлах ёстой. Гэлээ ч дунд ба урт хугацааны ирээдүйд доллараар тооцоо хийгддэгдэг дэлхийн эдийн засгийн байгуулалтыг хадгалж үлдэх үү, тэгвэл ямар нөхцлөөр гэдгийг  ойлгох асуудал үлдээд байгаа. Үнэн хэрэгтээ Хятад түүнийг хадгалан үлдэхийг хүсч байна уу. Яг энэ систем л Хятадад сүүлийн хоёр арван жилд ийм хурдан эдийн засгийн өсөлтийг өгсөн билээ. Бээжинд түүнийг солих хэрэгтэй гэж үү? Өөрийн эдийн засгийг эрсдэлд оруулах, өөртөө шинэ үүрэг хүлээх мөн үйлдвэрлэлийн зарлагаа нэмэгдүүлэхийг хүснэ гэж үү?  Нөгөө талаас долларын  ноёрхол нь тэвчих аргагүй болж байна. Еврогийн өнөөгийн эмзэг байдал ерөнхийдөө дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай европыг цохилтын дор авчирч байна. Евро бүсийн сүйрэл нь дэлхийн эдийн засгийн сүйрэл гэсэн үг. Үүнээс үндэслэн Хятад европын валютыг дэмжин аварч Америкийн эсрэг барьж байх сонирхолтой. Гэхдээ дэлхийн эдийн засаг, улс төрийн байгууламж ба долларын тогтвортой байдлыг унагах гээгүй.

Обама ба Ху хоёрын уулзалтаар дипломат асуудалд нэн түрүүнд Хойд Солонгосын байдлын талаар ихээхэн яригдах нь ойлгомжтой. Хүнд байдалд байгаа Ким Чен Ирийн коммунист дэглэм юунд ч хүргэж магадгүй учраас Бээжин, Вашингтон хоёр дэглэмийн задралыг гаргах сонирхолгүй гэдэгтээ санал нэг байгаа юм. Пхеньяны талаар тэдний санал нийлж байгааг цорын ганц гэж болохоор. Тиймээс ч Хятадын бодлогыг хязгаарлахын тулд Цагаан ордон Энэтхэгийн дэмжлэгийг авахаар эрмэлзэж байгаа билээ. Барак Обама хамгийн сүүлд Азиар айлчлахдаа Энэтхэгээс гадна Өмнөд Солонгос, Япон, Индонезид очсон ба эдгээр орнуудыг “ардчиллын Азийн замд” зогсож байгаа орнууд хэмээн  тэр өөрийн тодорхойлолтыг хийсэн юм. Энэ айлчлалаар Хятад гэсэн нэр ганц ч удаа түүний амнаас гараагүй юм.

Хятад өнөөдөр өрсөлдөгч гэж тооцогдоогүй ба түүнийг Ираны цөмийн хөтөлбөр, Афганы дайн, терроризмтай хийх тэмцлийн асуудлуудыг хамтран шийдэх түнш хэмээн юуны түрүүнд үзэж байгаа. Нөгөө талаас Хятадын улс төр, эдийн засгийн нөлөө Номхон далайн бүс нутагт байнга бэхжиж байна. Эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн эрчимтэй бүс болоод байгаа тэнд америкчуудын өөрийн сонирхол бас байгаа. Америкийнх шиг хүчтэй тэнгисийн флоттой болоход Хятад хол байна. Гэхдээ Хятадын зэвсэгт хүчний шинэчлэл хийгдэж байгаа билээ.

Саяхан Хятадын цэргийнхэн анхны “үл үзэгдэгч” угтуулан барих онгоцныхоо туршилтыг Бээжинд айлчилж байсан АНУ-ын Батлан хамгаалахын сайд Роберт Гейтсийн айлчлалттай давхцуулан хийлээ. Гэсэн ч цэргийн салбарт тэдний технологи АНУ-ынхаас одоогоор хол хоцорсон хэвээр. Тиймээс ч америкчуудын онцгой харилцаа хэрэгтэй гэдэг нь Хятадад ойлгомжтой байгаа. Хятадын шинэчлэлд хэрэгтэй тэргүүний технологийн монополийг АНУ-ын аж үйлдвэр бараг тэр чигт нь барьж байна. Тэргүүн технологигүйгээр Хятад урагш хөгжиж чадахгүй.
Америкийн тэргүүлэх техно­логид нэвтрэхийн тулд стратегийн чиглэлээ сонгон Бээжин Америктай итгэлтэй харьцааг сонгох ёстой. Дэглэм яг энэ чиглэлээр АНУ түшиг нь болсон дэлхийн хэм хэмжээг унагах гээгүй гээд өөрийн эдийн засгийн өсөлтийг энхийн гэж үзүүлэхээр эрмэлзэн ажиллаж байна. Хятад яарахгүй байгаа. Учир нь тэд Дэн Сяопинийн сургамжийг сайтар авчээ. Бидний ажиглаж байгаа “Хятадын эдийн засгийн гайхамшиг”-т түлхэц өгсөн зах зээлийн эдийн засгийн эхлэлийг зарлахдаа “Чи хүчээ авч байхдаа битгий онгир. Хумсаа нууж бай” гэж  Дэн  Сяопин хэлсэн юм.

Эх сурвалж: Usa e Cina sono separati in casa ma il matrimonio di convenienza regge
Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж