Алберто Контадор дахин уралдааны замд гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Алберто Контадор дахин уралдааны замд гарлаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Одоо цагийн хамгийн авьяслаг дугуйчинг сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн гэх шалтгаанаар Олон улсын дугуйн холбоо болон Олон улсын сэргээшийн эсрэг төвийнхөн уралдах эрхийг нь нэг жилээр хасаад байсан билээ. Испанийн дугуйн холбоо, мөн Алберто Контадор буруугүй гэдгээ батлахын тулд удаан хугацаанд хөөцөлдсөний эцэст ялалт байгуулж, улмаар Контадор эргэн уралдааны замд гархад бэлэн болоод байгаа. Казахстаны “Астана” багаас гарч, “Саксо Банк” багт харьяалалтай болсон Испани дугуйчин сэргээшний асуудлаас болоод шинэ багийнхантайгаа хамтарч нэг ч уралдаанд оролцож чадаагүй өнөөг хүрсэн юм. Харин лхагва гаригт Швейцарийн “Саксо Банк” шинэ залуутайгаа эхний бэлтгэлээ хийлээ. Тур де Франс уралдаанд гурван удаа түрүүлээд байгаа Алберто Контадораас ихийг хүлээж байгаа шинэ багийнхан нь сэтгэл хангалуун буйгаа энэ үеэр илэрхийлсэн юм. Гэхдээ асуудал эцэслэн шийдэгдээгүй байна. Олон улсын сэргээшийн эсрэг төвийнхөн энэ асуудлыг Олон улсын спортын арбитрын шүүхэд шилжүүлсэн бөгөөд энэ байгуулга Алберто Контадорын асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм.

    Score Studio

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж