Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

“Газпром”-ын заан

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    ФОТО: Reuters

     Энэ лхагва гаригт, Ливи дэх Elephant гэх нефтийн ордыг хамтран ашиглах төсөлд Оросын компани орж байгаа тухай гэрээнд  Италийн Eni компанитай “Газпром” гарын үсгээ зурав. Ерөнхийлөгчийн туслах Сергея Приходькогийн үгээр, «Газпром» нь Eni дэх хувийнх нь талыг (33%) авах гэнэ.

    Дмитрий Медведевыг Ромд айлчилж байгаа үеэр гэрээнд гарын үсэг зурагдсан байна. Баримтад “Газпром”-ын тэргүүн Алексей Миллер ба  Eni-гийн ерөнхийлөгч  Паоло Скарони нар гарын үсгээ зуржээ.

    Энэ үйлдлийн тухай яриа хэдэн жилийн өмнөөс яригдан өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард наймааны нөхцлөө тохиролцсон байлаа. Оросын компани хувьдаа 163 сая ам.долларыг төлөх бөгөөд түүнийг “Газпром нефть” төлөөлнө.

    “Газпром нефть” энэ талаар тайлбараа өгөөгүй, гэхдээ өнгөрсөн сард Ливи улс “Газпром нефтийн” гол чиглэл болж байна хэмээн тус компанийн эрэл ба олборлолт хариуцсан орлогч Борис Зильберминц тэмдэглэжээ. Компани нь Ливийн зах зээлд гол тоглогч нарын нэг болно. Elephant-аас гадна бусад төсөлд оролцоно гэдгийг тэр хэлж байлаа.

    Elephant буюу Заан ордыг 1997 онд нээсэн ба 2006 онд өдөрт 134 мянган баррель олборлох төвшинд хүрсэн байв. Нефтийн нийт нөөц нь 210 сая тонн гэнэ. Үйлчилгээтэй байгаа төсөл учраас тэнд хөрөнгө оруулалтын эрсдэл багатай.

    Ш.Мягмар

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж