Өнөр гэр бүлийн давуу талууд

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Өнөр гэр бүлийн давуу талууд

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Олон хүүхэд өсгөж хүмүүжүүлэх мэдээж амаргүй ажил.  Гэвч өнөр өтгөн гэр бүлтэй байхын давуу талууд олон бий.
        1. Ахтай эгчтэй байх үнэхээр сайхан. Сургууль дээр, ер нь хаана ч тэр дээрэлхэх хүн заавал гарч ирнэ. Харин ахтай хүнд ийм асуудал хэзээ ч гарахгүй.

       2. Оройн хоолны цаг бол гэр бүлийн гишүүдийн ярилцлагын үе. Өөр хаана ч өрнөдөггүй хамгийн халуун дотно, бас ширүүн яриа энэ үеэр өрнөнө.

      3. Хүүхдүүд хоорондоо муудалцахад хэн буруутайг хэлэх нэг юмуу хоёр гэрч заавал байдаг.

       4. Хамгийн дэггүй, хөдөлгөөнтэй хөвгүүд охин дүүдээ хичнээн хайртай байдаг гээч.

       5. Олон хүүхэдтэй гэр бүлд хэн ч уйтгарлахыг үзэхгүй.

       6. Олуулаа өссөн хүүхдүүд өөрт байгаагаа бусадтай хуваалцаж, бэрхшээлийг хамтдаа даван туулж сурсан байдаг.

       7. Хүүхдүүд айл гэр болон тоглохдоо ирдээдүйд ямархуу гэрийн эзэн, эзэгтэй болохоо зөгнөдөг. Тэд өрөөгөө бусниулж, баллаж тавьдаг ч та тэднээс өөрийнхөө хүүхэд насаа олж харна.

       8. Хүүхдүүд чинь заримдаа  ажлын стрессээс хол байж, санаа зовоож буй зүйлээ мартахад тусалдаг.

      9. Хэтэрхий жаахан ч хүүхэд аав ээждээ туслах өгөөмөр сэтгэлтэй байдаг нь хамгийн сайхан.

    Н.Энх

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж