![](https://news.mn/wp-content/archive2/local/photo/2010/11/753bb984620dea25/fd40b528a97cfef9big.jpg)
Хэргийн нөхцөл шалтгааныг ажлын хэсэг саяхан тогтоолоо. Гэр шатах гол нөхцөл нь пийшин зуухны цоонолтоос болсон ажээ. Тэдгээр хүүхдүүд унтахдаа пийшиндээ аргал ихээр түлсэн тул галын цог дэвсгэр дээр унаж, улмаар угаартан сэрж чадаагүйн улмаас дээрх золгүй явдал болсон байна. Шөнө дундын үед гал гарсан учраас У-ын гэр шатаж байгааг хүн анзаараагүй байна.
Д.Улаанаа