Хөрөнгө оруулалт зах зээлээс зугтаж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулалт зах зээлээс зугтаж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хөгжиж буй зах зээл дэх хөрөнгө оруулалтын хувь унаж байхад харин Орост өсч байна. Хөрөнгө оруулагчдын сонголтод даяарчлалын өөрчлөлт гарч буйг Merrill Lynch илрүүлээд байна. Ажиглалтаар бол хамгийн их хурдтайгаар хөгжиж буй орнууд хөрөнгө оруулагч нарын сонголтыг алдаад эхэлжээ. Харин Орос энэ хандлагад нэг их хамаарсангүй, хөрөнгө оруулагчдын “богцонд” түүний хувь үргэлжлэн өсч байна.

    “Эрсдэлийн амтанд дурлах нь хөрөнгө оруулагч нар бүс нутгийг сонгох ер бусын өөрчлөлтийг дагуулж байна” хэмээн нийтдээ 569 тэрбум ам.долларын хөрөнгийг эргэлдүүлэгч 188 компанийн дунд явуулсан хоёрдугаар сарын санал асуулгын дүнгээр Bank of America Merrill Lynch дүгнэлт хийжээ. Хөрөнгө оруулагчид  сонголтоо хөгжилтэй зах зээлээс хийх болжээ. Тэдний дөнгөж таван хувь нь хөгжиж буй орнуудын компаниудын хувьцааг сонирхсон ба өмнөх нэгдүгээр сард ийм сонирхол 43 хувьтай байжээ. Энэ уналт нь зах зээлийн ажиглалтын түүхэн дэх хамгийн эрчимтэй нь болж байна.

    “Дэлхийн эдийн засгийн шинэ өсөлтийг хүлээж буй энэ цагт хожил авчрах магадлал өндөр хөгжилтэй зах зээлтэй харьцуулахад хөгжиж буй зах зээлийн ирээдүй нь бүдэг харагдаж байна” хэмээн хөрөнгө оруулагчдын сэтгэл хувирсныг Bank of America Merrill Lynch-ийн хоршооллын хөрөнгө оруулалтын Европын тасгийн удирдагч  Гэри Бейкер талбарлав.

    Асуугдагсдын 34 хувь нь тэдний богцонд байх Америкийн компаниудын хувьцааны хувь өссөн гэжээ. Нэгдүгээр сард тийм хариултыг 27 хувь нь өгч байв. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ийм хариулт 16 хувьтай байжээ.
    АНУ-ын Холбооны нөөцийн системийн хүүгийн өсөлт нэмэгдэж магадгүйг компаниудын 70 хувь зөвшөөрч тийм алхам ойрын 12 сарын дотор хийгдэнэ гэв. Энэ дүгнэлт нь нэгдүгээр сард найман пунктаар доогуур байжээ. Шалтгааныг талйбарлахдаа, “Нэгдүгээрт, Америкийн эдийн засаг дахин өсч байна. Хөрөнгө оруулагч нарт сонголт үүслээ. Хоёрдугаарт, хөгжиж буй зах зээл дэх инфляцийн дарамт хөрөнгө оруулагч нарыг түгшээж байна. Энэ нь нэн түрүүнд хүнсний бүтээгдэхүүнд хамаатай. Арабын орнуудын жишээ үүнийг харууллаа” гэж  Bank of America Merrill Lynch Global Research-ийн даяарчлалын стратеги Кейт Мур  CNBC телевизийн сувгаар ярьжээ.

    Харин Орос дэлхийн энэ хандлагаас өөр байдалд байна. Түүний активууд алдартай хэвээр байгаа юм. Компаниудын 88 хувь нь тэдний загварын богцонд Оросын үнэт цаас ажиглалтын түүхэн хугацаанд гарсан хамгийн өндөр үзүүлэлт болсныг хэлжээ. Энэ үзүүлэлт нэгдүгээр сард 50 хувьтай байлаа.

    “Хувьцаа ба түүхий эдэд хөрөнгө оруулалт нэмэгдэн богцонд бэлэн мөнгөний төвшин хэт бага болсон, инфляцийн өсөлтийн хүлээлт, хөгжиж буй зах зээлийг хөрөнгө оруулагч нар орхих болсон зэрэг нь тогтвортой хөгжлийн тайван үе дууссаныг үзүүлж байна. Зээлийн хүүгийн нэмэгдэл болон өсөлтийн хурд унах нь хаврын өөрчлөлтийн гол өдөөгч болно” гэж Bank of America Merrill Lynch-ийн олон улсын хоршооллын хөрөнгө оруулалтын гол стратегич  Майкл Хартнетт анхааруулав.

    Хөгжиж буй зах зээлийн нэр хүнд унасан нь Египетийн тогтворгүй байдалтай холбоотойг үгүйсгэх аргагүй. “Хөгжиж буй зах зээлд итгэл алдарч байгаа нь Ойрхи Дорнодын байдлаас үүдэлтэй” хэмээн Оросын “Тред Инвест” судалгааны компанийн санхүүгийн захирал Виталий Любимов хэлэв.

    Харин Оросын нэр хүнд өсч байгаад Оросын мэргэжилтнүүд эргэлзэж байгаа ажээ. Манай зах зээл нефтийн үнээр л тогтож байна. Хэрэв жинхэнээр хөрөнгөө татаад эхэлбэл бид уналтаараа дэлхийд тэргүүлэх болно гэж тэд ярьж байна. Ийм болгоомжлол бодитой байгаа билээ. Өнгөрсөн удаа 2008 онд хөрөнгийн зах зээл унахад Оросын уруудалт дээд зэргийн төвшинд байсан билээ.

    Ш.Мягмар

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж