
Сар шинийн баяр ойртож буйтай холбогдуулан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас найман худалдааны төв, мах, банш буузны агуулах, махан бүтээгдэхүүн, хэвийн боовны үйлдвэрүүдэд шалгалт хийжээ. Шалгалтаар мах, махан бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд хадгалсан, гарал үүслийн гэрчилгээгүй, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтгүй байсан зэрэг 60 гаруй нийтлэг зөрчил илэрчээ. Зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжид сануулах арга хэмжээ авч, таван аж ахуй нэгжид мөнгөн торгууль оногдуулжээ. Түүнчлэн түүхий эдийн томоохон захуудад арь, шир их хэмжээгээр орж ирдэг тул нэмж байцаагч ажиллуулахаар болсон байна.
С.Отгон