Нийслэлийн цагдаагийн газар, Шуурхай удирдлагын төв Хөдөлгөөнт эргүүлийн газар, харьяа дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд, Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт “Ажил танилцуулах өдөр” –ийн арга хэмжээг зохион байгуулжээ. Энэ ажлын хүрээнд НЦГ-ын харьяа газар, хэлтэс, албадаас иргэд, олон нийтэд үзүүлж буй ажил үйлчилгээнд иргэдийн сэтгэл ханамжийн байдалд санал асуулга явуулж, судалгаа авсан байна. Мөн НЦГ-ын тус газрын Хэв журмын хэлтсийн тэсэрч дэлбэрэх бодис, галт зэвсэг хариуцсан ажилтнууд шинээр галт зэвсэг эзэмших хүсэлт гаргасан 15 иргэнд холбогдох хуулийн дагуу гэрчилгээ олгож, шилжилт хөдөлгөөн хийжээ.
Тамга тэмдэг, гэрээт харуул хамгаалалт хариуцсан алба хаагч, аж ахуй нэгж байгууллага, иргэдийн хаясан гээсэн 6 тамга тэмдэгийг бүртгэн авч, хүчингүй болгон мөн дахин шинээр авахыг хүссэн 18 иргэнийг хүлээн авч уулзан, холбогдох хуулийн дагуу шийдэж өгсөн аж. Мөн харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахаар таван хүн хандсаныг хүлээн авч, холбогдох журмын дагуу шийдвэрлэсэн байна.
С.Отгон