“Крузейро” хичээл заалаа

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

“Крузейро” хичээл заалаа

Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн тэмцээний хасагдах шатны тоглолтууд ид дундаа үргэлжлэн явагдаж байгаа энэ цаг мөчид Өмнөд Америк тивийн Аваргуудын лиг гэж болох Копа Либратадоресийн тэмцээний хэсгийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Тэмцээний долдугаар хэсэгт багтсан Бразилын “Крузейро”, Аргентины “Эстудейнтис” багуудын тулаан Бразилын Стэйт Лагоас дүүрэгт байрлах Арена До Жасэрэ цэнгэлдэх хүрээлэнд явагдлаа. Тоглолтын эхний минутад талбайн эзэд тэргүүллийг авсан нь Валлисоны оруулсан гоол байжээ. Гэхдээ энэ бол тоглолтын зөвхөн эхлэл нь байсан юм. 18 дахь минутад Рожэр Флорэс өөрийн ур чадварыг ашиглан хаалгачийн баруун доод буланд гоол оруулснаар тооны харьцааг 2:0 болгожээ. Энэ нь эхний хагаст орсон гоолын хоёр дахь нь байсан бөгөөд 40 дэх минутад Уэлтэр Монтилло баруун жирүүрээс өгсөн дамжуулалтанд хамгаалагчдаас урьтаж хүрснээр тооны харьцааг 3:0 болгосон байна. Завсарлагааны дараа тоглолтын дүр зураг өөрчлөгдсөнгүй. 60 дахь минутад Уэлтэр Монтилло энэ тэмцээнийг чимсэн нэг гоолыг оруулснаар Арена До Жасэрэ цэнгэлдэх хүрээлэнд итгэмээргүй уур амьсгал бүрдсэн юм. Нэгэнт давуу байдлыг бий болгож чадсан Крузейро 83 дахь минутад өөрийн хоёр дахь, багийнхаа тав дахь гоолыг оруулсан нь тоглолтын сүүлийн цэг байсан юм.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж