Эд хөрөнгийн бүртгэлийн асуудлаар хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Эд хөрөнгийн бүртгэлийн асуудлаар хуралдаж байна

Улсын бүртгэлийн ерөнхий газар Монголын мянганы сорилтын сангийн Хөрөнгийн эрхийн төсєл хамтран “Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйл ажиллагааг боловсронгүй болгох чиг хандлага” сэдэвт семинарыг өнөөдөр зохион байгуулж байна. Семинарт Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй удирдлага, Монголын Мянганы Сорилтын Сангийн Гүйцэтгэх Захирал С.Баярбаатар, Мянганы Сорилтын Корпорацийн Суурин Төлөөлөгч Роберт Рийд мөн төрийн байгууллагуудын төлөөллїїд оролцжээ. Тус семинараар эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн эрх зүйн орчин, онол практикийн арга зүй, мэдээллийн технологийн болон хєрєнгийн эрхийн тєслийн їйл ажиллагаа, түүний хэрэгжилтийн явц, цаашдын зорилтын тухай танилцуулж  эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн талаар ярилцаж санал солилцож байгаа аж. “Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйл ажиллагааг боловсронгүй болгох чиг хандлага” сэдэвт семинар маргааш үргэлжилнэ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж