Дэлхийд соронзон шуурга орж ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Дэлхийд соронзон шуурга орж ирлээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Фото: vokrugsveta.ru

    Хүчтэй соронзон шуурга дэлхийг дайран ирж байна. Энэ сарын 15-ны өдөр 2006 оноос хойш хамгийн хүчтэй дэлбэрэлт наран дээр гарсан юм. Сүүлийн хоногуудад наран дээр толбо нэмэгдэн, олон жижиг хоёр том дэлбэрэлт гарч нарны идэвхи ихэссэн байна. Хамгийн хүчтэй дэлбэрэлтээс нь үүссэн соронзон урсгал энэ сарын 16-18 өдрүүдэд дэлхийг дайрч байгаа ажээ. Нэн ялангуяа Оросын дундаж хэсгийнхэн үүнд хүчтэй дайрагдлаа.

    Хүчтэй соронзон шуурга холбооны системд саатал үүсгэхээс гадна хүний нойр муудах, ажлын чадвар унах, уур уцаартай болох зэргийн нөлөөг үзүүлдэг. Зүрх судасны өвчтэй хүмүүст сөргөөр нөлөөтэй. Манайд энэ үзэгдэл Оросоос дутуугүй нөлөөлөх боловч элдэв хэмжилтийн багаж төхөөрөмжгүйгээс “толгой өвдсөн” болоод өнгөрөх бололтой. Энэ өдөр ажлын хэт их ачаалал авахаас болгоомжил.

    Ш.Мягмар

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж