Сталин сонгуульд оролцоно

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Сталин сонгуульд оролцоно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    ФОТО: spravedlivo-online.ru

     “Шударга Орос” намаас орон нутгийн думын сонгуульд нэрээ дэвшүүлсэн Дмитрий Сталиныг бүртгэх үүргийг Оросын Сонгуулийн ерөнхий хороо Ханты-Мансийскийн автономийн тойргийн хороонд үүрэг болгов. “Шударга Орос” намын орон нутгийн салбарын цахилгаанчин Дмитрий Сталин, автономийн хуучин захирагчийн адил нэртэй тэтгэвэрийн хөгшин  Александр Филипенко хоёрыг орон нутгийн думын сонгуульд нэр дэвшүүлсэн юм. Тэдний нэр овог орон нутгийн бага ястнуудад таалагдаагүй учир бүртгээгүй байлаа. Тэд Москвад ирж эсэргүүцлээ илэрхийлэх гээд нийслэл хүрч чадсангүй. Сонгуулийн сангаа байгуулаагүй гээд Сталиныг нутгийн Сонгууулийн хороо бүртгээгүй байсныг ОХУ-ын СЕХ “бүртгэлээс татгалзуулах шалтаг биш” гээд Сталиныг бүртгэхийг үүрэг болгосон байна.

    Сонирхуулахад, 2010 оны Новосибирскийн орон нутгийн сонгуульд Жириновскийн намаас Путин, Медведев гэсэн нэртэй хүмүүс өрсөлдөөд хангалттай санал авч чадаагүй байжээ.

    Ш.Мягмар
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж