Хакухо, Харумафүжи нар хоорондоо барилдана

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Хакухо, Харумафүжи нар хоорондоо барилдана

Японы мэргэжлийн сумо бөхийн хацү башёгийн 12 дахь өдрийн барилдаан өнөөдөр болно. Өчигдрийн барилдаанд Кисэносатод өвдөг шороодсоноор 10 даваа, нэг унаатай болсон ёкозуна Хакухо М.Даваажаргал өнөөдөр озэки Харумафүжи Д.Бямбадоржтой барилдахаар оноолт таараад байна. Харин комүсүби Какурюү М.Ананд озэки Котоошютай барилдах ажээ. Макүүчи зиндаанд зодоглож буй манай бусад бөхчүүдийн тухайд Тамаваши Б.Мөнх-Оргил /М3/ Кисэносатотой, Токүсэгава Б.Ганболд /М4/ Аминишикитэй, Асасэкирюү Б.Дашням /М5/ Миябияматай, Кёкүтэнхо Н.Цэвэгням /М6/ Коккайтай тус тус учраа тааран барилдана. Түүнчлэн Коорюү Э.Мөнх-Оргил /М12/ Тосаюүтакатай, Токитэнкү А.Хүчитбаатар /М8/ Вакакоюүтай, Хакуба А.Өнөржаргал /М10/ Кимураяматай, Шотэнро Д.Нямсүрэн /М11/ Сококурайтай, харин Моконами Г.Базарсад /М12/ Тоёохибикитэй тус тус барилдахаар оноолт таарчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж